“Монгол улсын Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхан шатны нэгжийн ажилтнуудын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2014 он 12 сар 11. 15 цаг 03 минут

Сургалтын үйл ажиллагаа

          Сургалтанд 16 сум, 1 тосгоны багийн Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч, хөгжлийн бодлогын мэргэжилтэн нийт 105 хүн оролцлоо. Сургалтын үйл ажиллагааг нээн аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат аймаг орон нутгийнхаа  нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоон хэлээр тольдон байдаг статистикийн байгууллагын ажлын онцлог, мөн анхан шатны нэгжийн ажилтнуудын эрх, үүрэг оролцоог тодотгон хэлээд багийн Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч нарт мэдээ тайлангийн үнэн бодит байдал, чанарт онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Аймгийн Засаг дарга ҮСХорооны даргатай байгуулсан гэрээний биелэлт болон анхан шатны мэдээ тайлангийн бодит байдлыг хангахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаж байгаагийн нэг нь  энэ удаагийн сургалтын үйл ажиллагаа харууллаа.

       Сургалтанд оролцогчдын ирц, сургалтын чанарт ихээхэн анхаарч ажилласан бөгөөд хэлтсийн мэргэжилтнүүд ХАӨМСан, мал тооллогын онлайн программ болон тооллогын үед гарч байгаа хүндрэл бэрхшээл, мөн анхан шатны нэгжээс гаргаж байгаа албан ёсны болон захиргааны мэдээ тайлан гаргах аргачлал, заавар, үнэн бодит байдлыг хангах талаар дэлгэрэнгүй хичээлүүдийг 2 өдрийн турш зааж сургалаа.

Сургалтанд оролцогчдоос дараах саналууд гарсан. Үүнд:

  1. Багийн Засаг дарга нар интернетийн орчинд ажиллах нөхцөл боломж муу тул энэ асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэж өгөх
  2. Мөн анхан шатны нэгжэд байдаг ААНБ-уудад энэ чиглэлийн сургалтыг давтамжтай өгөх
  3. Багийн Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч нар болон холбогдох ажилтнууд ажлын уялдаагаа улам сайжруулах
  4. ХАӨМСанг онлайн хувилбарт шилжүүлсэн нь анхан шатны нэгжийн ажилтнуудын ажлыг маш ихээр  хөнгөвчилсөн бөгөөд дэвшилтэт ажил мөн хүн амаа өсгөх  бодлого хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа манай аймгийн хувьд энэ ажил ач тусаа өгнө гэдэгт найдаж байгаагаа уламжилж өгөхийг Булган сумын 1-р багийн Засаг дарга Д.Нарантуяа зориуд дурьлаа.

       Мөн энэ үер багийн Засаг дарга нарын дунд “Шилжин явах” цомын төлөөх “гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж  8 баг болж өрсөлдөөнтэй тэмцээн явагдсан бөгөөд  “Баянуур, Дашинчилэн” багийн хамт олон 1-р байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, алтан медалийн эзэд болж “Тэшиг, Хутаг-Өндөр” багийн хамт олон 2-р байр, “Булган, Орхон” багийн хамт олон 3-р байр эзэллээ. Нийт оролцогчид  “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг дараа дараагийн жилд уламжлал болгон зохион байгуулах нь  зүйтэй гэж үзсэн.

      Энэ арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга анхан шатны нэгжийн мэдээ тайлангийн чанар үнэн бодит байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хангал сумын төрийн сангийн төлөөлөгч П.Ичинхорлоо, Хутаг-Өндөр сумын Хантай багийн Засаг дарга М. Бат-Эрдэнэ, Гурванбулаг сумын 4-р багийн Засаг дарга Ц.Мөнх-Эрдэнэ, Булган сумын 1-р багийн Засаг дарга Д.Нарантуяа нарыг аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Бүрэгхангай сумын 4-р багийн Засаг дарга Б. Цэнгэлмааг  аймгийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөв.

   


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 09-р сарын 30 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого