Булган аймгийн 2020 оны 4-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 11. 07 цаг 31 минут

Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 365 хүүхэд, нас барсан 110 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 14 буюу 4.0 хувиар өссөн бол нас баралт 27 буюу 7.7 хувиар тус тус буурчээ. .   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:  Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 945 болсны 350 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 14.8 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 62.2 хувийг бүрэн дунд боловсролтой, 12.6 хувийг суурь боловсролтой, 2.8 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 4-р сарын байдлаар  269 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 268 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  19 буюу 7.6 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 13 буюу 5.1 хувиар тус тус өссөн байна. .  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 145 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэргээр буюу 4.7 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 4 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 75 хувиар буурсан байна. Хүнийг алах гэмт хэргийн улмаас 2, хүнийг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас 1 хүн, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 1 хүн тус тус амь насаа алдсан байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2020 оны 4-р сарын байдлаар 20900 сая төгрөг, зарлага  18298.4 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 2601.6 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 10.0 хувиар өсч, урсгал орлого 2.6 хувиар буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 9.1 тэрбум төгрөг буюу 104.3 хувийн, сумдын төсвийн орлого 11.8 тэрбум төгрөг буюу 88.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 7.7 тэрбум төгрөг буюу 100.1 хувь байна.Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр:  Аймгийн аж үйлдвэрийн газрууд 1696.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  2855.4 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2.3 хувиар,  борлуулалт  9.0  хувиар тус тус буурсан байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь 2019 онд үйлдвэрлэгдсэн гурил үйлдвэрлэлийн борлуулалт муу үлдэгдэл ихтэй байна.  Мөн улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд үйл ажиллагаа эхлээгүй түр зогссонтой холбоотой байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2020 оны эхний 4 сарын байдлаар 97.1 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 86.1 мян.толгой мал буюу 8.8 дахин өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 6.7 мян.толгой буюу 2.5 хувь, үхэр 6.4 мян.толгой буюу 2.3, хонь 59.9 мян.толгой буюу 3.1 хувь, ямаа 24.1 мян.толгой буюу 2.1 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 7.0 хувь, үхэр 6.6 хувь, ямаа 24.8 хувь, хонь 61.7 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Сайхан сум Баян-агт сум 30.6 хувийг,  Сайхан сум 50.9 хувийг, Баян-агт сум 28.8 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

 

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 09-р сарын 30 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого