Булган аймгийн 2020 оны 3-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 13. 02 цаг 53 минут

Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 269 хүүхэд, нас барсан 83 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 23 буюу 9.3 хувиар өссөн бол нас баралт 16 буюу 16.2 хувиар тус тус буурчээ.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 306 болсны 152 нь эмэгтэй байна. Ажил хайгч иргэдийн 16.0 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.8 хувийг суурь боловсролтой, 2.3 хувийг бага боловсролтой, 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.  Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 1-р улирлын байдлаар  190 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 190 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  10 буюу 5.5 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 5 буюу 2.7 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд  170 болж, өмнөх оны мөн үеийнхээс 62 тохиолдол буюу 57.4 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 61 буюу 35.9 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 94 буюу 55.3 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2020 оны  1-р улирлын байдлаар  121 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1 хэргээр буюу 0.8 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 416.4 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 347.6 сая төгрөгний хохирол учирсан. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  50.1 сая төгрөг буюу 12 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2020 оны 3-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар, өмнөх сарынхаас 1.4 хувиар, өмнөх сарынхаас 0.7 хувиар өссөн байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар  ноолуур 50.0 мянга, адууны шир 5.0 мянга, адууны дэл 3.5, адууны сүүл 6.0 мянга, ямааны ноолууртай арьс 15.0 мянга байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ноолуур 60.5 хувиар, адууны дэл 6.6 хувиар, ямааны ноолууртай арьс 20 хувиар буурсан бол адууны сүүл 4.3 хувиар өссөн байна.   

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2020 оны 1-р улирлын байдлаар 16200 сая төгрөг, зарлага  13764.7 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 2435.3 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 14.9 хувиар өсч, урсгал орлого 0.2 хувиар буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 6.7 тэрбум төгрөг буюу 104.0 хувийн, сумдын төсвийн орлого 9.5 тэрбум төгрөг буюу 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 5.5 тэрбум төгрөг буюу 104.2 хувь байна.

Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2020 оны 1-р улирлын байдлаар  1824.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  2275.2 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 33.9 хувиар өсч, борлуулалт  8.9  хувиар буурсан байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь 2019 онд үйлдвэрлэгдсэн гурил үйлдвэрлэлийн борлуулалт муу үлдэгдэл ихтэй байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2020 оны эхний 3 сарын байдлаар 40.9 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.4 мян.толгой мал буюу 5.4 дахин өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 345 толгой буюу 0.13 хувь, үхэр 400 толгой буюу 0.14, хонь 2.4 мянган толгой буюу 0.12 хувь, ямаа 1.9 мянган толгой буюу 0.16 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 5.5 хувь, үхэр 6.4 хувь, ямаа 27.0 хувь, хонь 61.0 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Баян-агт сум 30.6 хувийг,  Сайхан сум 22.8 хувийг, Могод сум 11.8 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 03 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2010

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого