Миний гэр аюулгүй орчин

Нийтэлсэн: 2020 он 03 сар 25. 07 цаг 05 минут

Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас нийт эцэг эхчүүддээ хандан хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгахыг уриалж Миний гэр аюулгүй орчин уриан дор #SafetyCheckChallenge-ыг зарлажээ.

Аянд нэгдэхийн тулд:

1-р алхам: “ГЭРИЙН ЭМИЙН САНГ ЦЭВЭРЛЭЖ, ЦЭГЦЭЛЖ ХЭВШЬЕ” хуудас дээрх зөвлөмжийн дагуу, “МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” хуудасны асуулт бүрийг нэг бүрчлэн шалгаж, эрсдэлтэй байвал нэн даруй засаж залруулан хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй!

2-р алхам: “МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” хуудасны асуулт бүрийг нэг бүрчлэн шалгаж ард нь зөв тэмдэглэгээ хийнэ.

3-р алхам: Дээрх бүгдийг бусдадаа уриалга болох үүднээс тухайн орчныхоо /аюулгүй орчин бүрдүүлсэн эд зүйлс/ зургийг нэг бүрчлэн дарж мөн зөв тэмдэглэгээ хийсэн ”МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” хуудсыг өөрөө барьж байгаад зургаа даруулах юм.

4-р алхам: Зөв тэмдэглэгээ хийсэн хуудсаа барьж байгаад хамт олноороо зураг даруулна.

5-р алхам: Эдгээр даруулсан зургаа Аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийнхэн өөрийн фэйсбүүк хуудаст Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын фэйсбүүк хуудаснаас энэхүү аяны хаштаг #SafetyCheckChallenge, #ХүүхэдЭрхэмХэрэглэгч #SafetyCheckChallenge #МинийГэрАюулгүйОрчин -ийг ашиглаж мэдээ бэлтгэн байршуулж идэвхтэй нэгдэхийг уриалж байна!


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 04-р сарын 01 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1680
  Бензин, А-92 1780
  Дизелийн түлш 2470

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого