Булган аймгийн 2020 оны 2-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 13. 03 цаг 23 минут

Хүн ам:Иргэний бүртгэлд шинээр төрсөн 175  хүүхэд, нас барсан 54 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 16 буюу 10.1 хувиар өссөн бол нас баралт 5 буюу 8.5 хувиар тус тус буурчээ. 281 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 150 буюу 114.5 хувиар өссөн бол энэ сард  хүн  шилжиж яваагүй  байна.  Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 691 болсны 357 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 13.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 64.5 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.7 хувийг суурь боловсролтой, 3.0 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.  Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 119 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 121 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  1 буюу 0.8 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 3 буюу 2.4 хувиар тус тус буурсан байна.Халдварт өвчнөөр өвчлөгсөд  118 болж, өмнөх оны мөн үеийнхээс 39 тохиолдол буюу 49.4 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 45 буюу 38.1 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 59 буюу 50.0 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 96 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2 хэргээр буюу 2.1 хувиар буурсан байна. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 92 бүртгэгдсэн 17 хэргийг илрүүлж өнгөрсөн оны мөн үеэс 9 хэргээр буюу илрүүлэлтийн хувь  18.5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 400.1 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 342.6 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  27.8 сая төгрөг буюу 6.9 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2020 оны 2-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар, өмнөх сарынхаас 2.0 хувиар, өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөн байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2019 оны 12 сарын байдлаар адууны шир 7000 төгрөг, адууны дэл 4000 төгрөг, адууны сүүл 7500 төгрөг, үхрийн 1.8-2.3 метрийн урттай шир 3000 төгрөг, 2.3 метрээс дээш урттай шир 5500 төгрөг, ямааны ноолууртай арьс 22000 төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал адууны дэл 33.3 хувиар, үхрийн шир 59.2-66.6 хувиар, ямааны ноолууртай арьс 26.6 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 10200 сая төгрөг, зарлага  8786.3 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 1413.7 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 9.7 хувиар өсч, урсгал орлого 17.3 хувиар буурсан дүнтэй байна.  Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 4.4 тэрбум төгрөг буюу 105.0 хувийн, сумдын төсвийн орлого 5.8 тэрбум төгрөг буюу 94.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 3.5 тэрбум төгрөг буюу 101.8 хувь байна. Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр:Аймгийн аж үйлдвэрийн газрууд 1133.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1670.3 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 3.3 хувиар, борлуулалт  12.7  хувиар  тус тус буурсан байна. Аймгийн томоохон үйлдвэрлэлт хийгддэг Илчит металл ХХК, Орхон Мандал ХХК гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь эхлээгүй үйлдвэрлэлт байхгүйн улмаас үйлдвэрлэлт, борлуулалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1651.4 мянган хээлтэгч малын 4994 буюу 0.3 хувь нь 2020 оны эхний 2 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 0.4 хувь, эм хонины 0.2 хувь, үнээний 0.1 хувь төллөсөн байна. Гарсан төлийн 99.8 хувь буюу 4992 төл бойжиж байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 345 толгой буюу 0.13 хувь, үхэр 400 толгой буюу 0.14, хонь 2.4 мянган толгой буюу 0.12 хувь, ямаа 1.9 мянган толгой буюу 0.16 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 6.9 хувь, үхэр 8 хувь, ямаа 37.7 хувь, хонь 47.3 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Баян-агт сум 43.5 хувийг,  Могод сум 20.3 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 24 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 1910

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого