Булган аймгийн 2019 оны 12-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.
Иргэний бүртгэлд шинээр төрсөн 1131 хүүхэд, нас барсан 361 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 105 буюу 8.5 хувиар нас баралт 18 буюу 4.7 хувиар тус тус буурчээ.
Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 701 болсны 371 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн 14.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 63.3 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.8 хувийг суурь боловсролтой, 3.6 хувийг бага боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны жилийн эцсийн байдлаар 1223 хүн 4756.7 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 386.5 сая.төг буюу 8.8 хувиар өсч, нийгмийн халамжийн тэтгэвэрт 1223 хүн хамрагдаж 2041.9 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 226.3 сая.төг буюу 12.5 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл бичих