Статистикийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 08 цаг 50 минут

Монгол улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, 11 дүгээр сарын 11-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон ХААМСҮТ-ийн оюутнуудад Статистикийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, Статистикийн хэрэглээ, ач холбогдол, үйлчилгээний хэлбэр, төрөл, www.1212.mn цахим хуудаснаас мэдээллийг хэрхэн олж авах, мөн хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогод ИРГЭН ямар үүрэгтэй оролцох талаар мэдээллийг өгч, ХАӨМС-тай шууд холбогдон ажилладаг иргэн өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах вэб системийн талаар сурталчлан, оюутан сурагчдад сонирхолтой байлгаж мэдлэгийн хүрээг өргөжүүлэх үүднээс BIG DATA, дан ситемийн талаар мэдээлэл өгсөн.

Сургалтын үеэр оюутан сурагчдад нугалбар, боршуур, инфографик мэдээлэл, сонирхолтой Статистик мэдээллээс батламж, 11 дүгээр сарын 11 нд төрсөн сурагчдад хэлтсийн зүгээс гарын бэлэг гардууллаа.

 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 12-р сарын 04 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1740
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2480

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого