Булган аймгийн 2019 оны 8-р сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 13. 02 цаг 01 минут

Иргэний бүртгэлд шинээр төрсөн 678 хүүхэд, нас барсан 357 иргэний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 122 буюу 17.9 хувиар буурсан бол  нас баралт 120 буюу 33.6 хувиар өссөн байна.

2019 оны 8-р сарын байдлаар 611 иргэн шилжин ирж, 659 иргэн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 71 буюу 10.4 хувиар, шилжин явсан хүн 165 буюу 20.0 хувиар тус тус буурсан байна.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 413 болсны 239 нь эмэгтэй байна.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувийг магистр болон докторын боловсролтой, 20.3 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 1.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.2 хувийг суурь боловсролтой, 3.1 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 12-р сарын 04 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1740
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2480

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого