Булган аймгийн 2019 оны 7-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа
Иргэний бүртгэлд шинээр төрсөн 578 хүүхэд, нас барсан 257 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 112 буюу 16.2 хувиар, нас баралт 153 буюу 32.3 хувиар буурсан байна.
2019 оны 7-р сарын байдлаар 345 хүн шилжин ирж, 528 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 201 буюу 36.8 хувиар, шилжин явсан хүн 84 буюу 13.7 хувиар тус тус буурсан байна.
Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 403 болсны 232 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувийг магистр болон докторын боловсролтой, 14.4 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 61.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.4 хувийг суурь боловсролтой, 3.0 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу.
Сэтгэгдэл бичих