Булган аймгийн 2019 оны 6-р сарын Нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 13. 10 цаг 19 минут

Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 477 хүүхэд, нас барсан 187 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 118 буюу 19.8 хувиар буурсан бол нас баралт 7 буюу 3.8 хувиар өсжээ. Хагас жилийн байдлаар 345 хүн шилжин ирж, 354 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 201 буюу 36.8 хувиар, шилжин явсан хүн 258 буюу 42.1 хувиар тус тус буурсан байна. 

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч иргэн 787 болсны 389 нь эмэгтэй байна.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувийг магистр болон докторын боловсролтой, 10.9 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 66.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.0 хувийг суурь боловсролтой, 2.3 хувийг бага боловсролтой, 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Аймгийн хэмжээнд ажил хайгч иргэдийн 14.7 хувийг 15-24 насны, 31.6 хувийг 25-34 насны, 25.5 хувийг 35-44 насны, 22.4 хувийг 45-54 насны, 3.9 хувийг 55-59 насны, 1.8 хувийг 60-аас дээш насны хүмүүс эзэлж байна

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн 6285   сая.төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1293.8 сая.төгрөг буюу 25.9 хувиар өсч, зарлага 19901.3 сая.төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2181.8 сая.төгрөг буюу 12.3 хувиар өссөн байна.Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 991.3(24.0%) сая.төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 97.4(20.4%) сая.төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 182(64.1%) сая.төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 12-р сарын 04 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1740
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2480

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого