Булган аймгийн 2019 оны 5-р сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 02. 05 цаг 55 минут

Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 371 хүүхэд, нас барсан 160 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 308 буюу 3.8 дахин буурсан бол нас барал 86 буюу 3.2 дахин өсжээ5-р сарын байдлаар 287 хүн шилжин ирж, 294 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 72 буюу 20 хувиар, шилжин явсан хүн 106 буюу 26.5 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 602 болсны 303 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувийг магитр болон доктрын боловсролтой, 16.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.3 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.3 хувийг суурь боловсролтой, 3.3 хувийг бага боловсролтой, 0.5 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 5-р сарын байдлаар 5133.7 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1129.6 сая төгрөг буюу 28.2 хувиар өсч, зарлага 23169.1 сая төг болж өмнөх оны мөн үеэс 11430.4 сая төг буюу 97.4 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 867.9(26.2%) сая төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 85.9(22.5%) сая төгрөгөөр, ажилгүйдлын даатгалын сангийн орлого 15.3(18.6%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.     Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны 5-р сарын байдлаар 34504 хүн 1931.2 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 17.9 сая.төг буюу 0.9 хувиар буурч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1036 хүн хамрагдаж 805.4 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 70.1 сая.төг буюу 9.5 хувиар өссөн байна Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2019 оны 5-р сарын байдлаар 305 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 312 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 24 буюу 7 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 20 буюу 6 хувиар тус тус буурсан байна. Нялхасын эндэгдэл 2019 оны 5-р сарын байдлаар 8 гарсан нь өмнөх оны мөн үетэй адил байна.Халдварт өвчнөөр өвчлөгсөд 5-р сарын байдлаар 184 болж, өмнөх оны мөн үеийнхээс 9 тохиолдол буюу 5 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 59 буюу 32 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 87 буюу 47 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2019 оны 4-р сарын байдлаар 181 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 69 хэргээр буюу 62.6 хувиар өссөн байна. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 161 бүртгэгдсэн 73 хэргийг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 45.3 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар буурсан байна.Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 482.7 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 420.6 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд 214.2 сая төгрөг буюу 44.4 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2019 оны 5-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар, оны эхнээс 3.9 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2019 оны эхний 5-р сарын байдлаар 23.2 тэрбум төгрөг буюу 92.4 хувийн, нийт зарлага 21.8 тэрбум төгрөг буюу 78.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь аймгийн төсвийн нийт тэнцэл 1.4 тэрбум төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 3.3 хувь, урсгал орлого 6.5 хувиар буурч, нийт зарлага 0.9 хувиар өссөн дүнтэй байна.     Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2019 оны 5-р сарын байдлаар 2010.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3589.1 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2.4 хувиар, борлуулалт 10.5 хувиар тус тус өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1576.7 мянган хээлтэгч малын 1218.6 мянга буюу 77.3 хувь нь 2019 оны эхний 5 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 78.3 хувь, эм хонины 81.6 хувь, ингэний 45.7 хувь, үнээний 57.8 хувь, гүүний 52.9 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 11.9 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 8-р сарын 07-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1350
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2380

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого