Булган аймгийн 2018 оны "Хөдөлмөр эрхлэлтийн танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 01. 09 цаг 43 минут

Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлогын шинжтэй олон баримт бичиг, хууль эрхийн актууд хэрэгжиж байна. Тухайлбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2001 онд батлагдаж, 2007 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2002 онд батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (2005-2008) зэрэг баримт бичгүүд байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхыг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

ТАНИЛЦУУЛГЫГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 12-р сарын 04 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1740
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2480

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого