Булган аймгийн 2019 оны 4-р сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 12 цаг 21 минут

I.1 Хүн ам

Иргэний бүртгэлд шинээр төрсөн 105 хүүхэд, нас барсан 38 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 308 буюу 3.8 дахин буурсан бол нас барал 86 буюу 3.2 дахин өсжээ.

4-р сарын байдлаар 287 хүн шилжин ирж, 294 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 72 буюу 20 хувиар, шилжин явсан хүн 106 буюу 26.5 хувиар тус тус буурсан байна.

                   I.2 Бүртгэлтэй, ажилгүй иргэн  

     Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 1018 болсны 501 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.1 магистр, докторын, 13.9 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 64.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.8 хувийг суурь боловсролтой, 2.9 хувийг бага боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

     Аймгийн хэмжээнд ажил хайгч иргэдийн 14.5 хувийг 15-24 насны, 32.9 хувийг 25-34 насны, 27.5 хувийг 35-44 насны, 20.7 хувийг 45-54 насны, 3.7 хувийг 55-59 насны, 0.6 хувийг 60-аас дээш насны хүмүүс эзэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ. 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 11-р сарын 13 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1350
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1740
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2480

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого