Булган аймгийн 2019 оны 3-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 17. 09 цаг 57 минут

Хүн ам: 2019 оны 1-р улирлын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 246 хүүхэд, нас барсан 40 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 79 буюу 47 хувиар буурсан бол нас баралт 48 буюу 94 хувиар өсжээ.1-р улирлын байдлаар 131 хүн шилжин ирж, 103 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 67 буюу 33 хувиар, шилжин явсан хүн 102 буюу 49.7 хувиар тус тус буурсан байна. . Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 571 байгаагийн 295 нь эмэгтэй байна.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувийг магистр, докторын, 18.4 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.9 хувийг бүрэн дунд боловсролтой, 8.4 хувийг суурь боловсролтой, 2.8 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 3-р сарын байдлаар 2944.4   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 560 сая төгрөг буюу 23.5 хувиар өсч, зарлага 13365.6 сая төг болж өмнөх оны мөн үеэс 4729.7 сая төг буюу 54.8 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 494.2(25%) сая төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 32.1(13.7%) сая төгрөгөөр, ажилгүйдлын даатгалын сангийн орлого 7.5(14.6%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.   Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж:Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны 3-р сарын байдлаар 20487 хүн 1788.8 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 604.5 сая.төг буюу 51 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 981 хүн хамрагдаж 469.1 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 30.0 сая.төг буюу 6.8 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2019 оны 1-р улирлын байдлаар 180 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 185 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 19   буюу 10 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 16 буюу 8 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны жилийн 1-р улирлын байдлаар 108 болж, өмнөх оны мөн үеийнхээс 23 тохиолдол буюу 27 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 44 буюу 40 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 48 буюу 44.4 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.3 хувиар өссөн байна. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас 2 хүн, ХАБТХАЖЭ гэмт хэргийн улмаас 5 хүн, хүнийг алах гэмт хэргийн улмаас 1 хүн  амь насаа алдсан байна. Хэргийн өнгөөр нь авч үзвэл: Гэмт хэргийн улмаас 26 хүн гэмтсэн нь ХЭМХБЭГХ-ийн улмаас 22, ХАБТХАЖЭ гэмт хэргийн улмаас 3 хүн гэмтсэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд 2019 оны  1-р улирлын байдлаар  122 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 53 хэргээр буюу 76.8 хувиар өссөн байна. 

 

Үнэ:Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2019 оны 3-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар, оны эхнээс 1.8 хувиар, өмнөх сарынхаас 0.5 хувиар өссөн байна.Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв:Аймгийн төсвийн нийт орлого 2019 1-р улирлын байдлаар 14116.3 сая төгрөг, зарлага  12493.2 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 1623.1 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 39 хувийг татварын орлого, 3.7 хувийг татварын бус орлого, 57.2 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2019 оны 1-р улирлын байдлаар 12493.2 сая.төг болоход 93 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  7 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.     Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2019 оны 1-р улирлын байдлаар  1361.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2498.2 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2.8 хувиар буурч, борлуулалт  7.3  хувиар өссөн байна. Өмнөх оноос үйлдвэрлэлт буурсан шалтгаан нь 2018 оны 9 сараас Орхон Мандал ХХК нь буудай байхгүй гурлын үйлдвэрлэлт зогссон, 10 сараас хойш  “Илчит металл” ХХК нь нуралт үүсч нүүрс олборлох боломжгүй үйлдвэрлэлт зогссонтой холбоотой байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1576.7 мянган хээлтэгч малын 356.1 мянга буюу 22.6 хувь нь 2019 оны 1-р улирлын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 24.1 хувь, эм хонины 26.3 хувь, ингэний 1.4 хувь, үнээний 3.7 хувь, гүүний 1 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 15.3 пунктээр өссөн үзүүлэлттэй байна Гарсан төлийн 99.6 хувь буюу 354.5 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй 0.6 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 7-р сарын 10-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1350
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2380

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого