Булган аймгийн 2018 оны "Хөдөө аж ахуйн салбар"-ын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 04 сар 01. 04 цаг 46 минут

2018 онд Булган аймгийн мал сүрэг хангайн бүсийн аймгуудын нийт мал сүргийн 13.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 0.2  пунктээр буурсан байна.    Улсын хэмжээнд 2018 онд 66460.2  мянган толгой мал тоологдсоны 5.0 хувийг манай аймгийн мал эзэлж байна. 2018  онд нийт мал сүргийн тоогоороо улсын хэмжээнд 11-р байрт байна. Нийт мал сүргийг 5 төрлөөр нь аймагтай харьцуулвал адуун сүргийн тоогоороо 8-р байр, үхэр сүргийн тоогоороо 6-р байр, хонин сүргийн тоогоороо 9-р байр, ямаан сүргийн тоогоороо 14-р байр, тэмээн сүргийн тоогоороо 16-р байранд тус тус орж байна.

Мал тооллогын дүнгээр 2018 оны жилийн эцэст манай аймаг мал сүргийн нийт дүн 3305.5 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 1.7 хувь буюу 56.1 мянгаар буурлаа. Малын төрлөөр нь авч үзвэл адуу 17.8 мянга буюу 6.8 хувиар, үхэр 28.6 мянга буюу 10.1 хувиар, хонь 16.2 мянга буюу 0.9 хувиар тус тус буурсан бол тэмээ 15 толгой буюу 1.1 хувиар, ямаа   6.5 мянга буюу 0.6 хувиар өссөн байна. 

Улсын хэмжээнд 2018 онд 169.7 мянга, хангайн бүсэд 69.1 мянган малчин өрх байна. Малчин өрх нь жилийн 4 улиралд малаа маллаж ашиг шимийг нь авч, амьжиргааны эх үүсвэр болгож буй малчин өрх юм. Улсын хэмжээний малчин өрхийн 4.9 хувийг, хангайн бүсийн 12.0 хувийг манай аймаг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээгээр 2018 оны мал тооллогын дүнгээр малтай өрхийн тоо 10.7 мянга болсон нь өмнөх оноос 0.01 хувиар, малчин өрхийн тоо 2.4 хувиар буурсан байна. 2018 онд нийт малчдын 27.4 хувь нь 15-34 насны, 59.2 хувь нь 35-аас дээш тэтгэвэрт гарах насны, 13.0 хувь нь тэтгэврийн насных, 41.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Малтай өрхийн 77.7 хувь болох 8.3 мянган өрх нь малчин өрх байгаа бол 22.3 хувь буюу 2.4 мянган өрх нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй малтай өрх байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 10-р сарын 16 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1740
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2380

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого