Булган аймгийн 2019 оны 2-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 10 цаг 45 минут

Хүн ам: 2019 оны 2-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 159 хүүхэд, нас барсан 59 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд  8 буюу 4.7 хувиар буурсан бол, нас баралтын бүртгэл 8 буюу 15.6 хувиар тус өсчээ. 2-р сарын байдлаар 131 хүн шилжин ирж, 103 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 67 буюу 33 хувиар, шилжин явсан хүн 102 буюу 49 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 1641 болсны 759 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.3 магистр, докторын, 16.5 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 12.6 хувийг суурь боловсролтой, 2.9 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 2-р сарын байдлаар 1680.4   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 222.8 сая төгрөг буюу 15.3 хувиар өсч, зарлага 6805 сая төг болж өмнөх оны мөн үеэс 1195.2 сая төг буюу 21.3 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 247.8(20.6%) сая төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 4.2(3.0%) сая төгрөгөөр, ажилгүйдлын даатгалын сангийн орлого 5.9(17.6%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 35.1(44.2%) сая төгрөгөөр  буурсан байна.     Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны 2-р сарын байдлаар 19761 хүн 959.5 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 206.1 сая.төг буюу 27.4 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1534 хүн хамрагдаж 300.4 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 29.9 сая.төг буюу 11 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2019 оны 2-р сарын байдлаар 120 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 124     болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 26      буюу 18 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 24 буюу 16 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны жилийн 2-р сарын байдлаар 79 болж, өмнөх оны мөн үеийнхээс 19 тохиолдол буюу 32 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 31 буюу 39 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 35 буюу 44 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2019 оны  2-р байдлаар байдлаар  94 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 42 хэргээр буюу 80.7 хувиар өссөн байна. 

•Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20 бүртгэгдэж 5 хэргээр буюу 33.3 хувиар
•Мал хулгайлах гэмт хэрэг 29 бүртгэгдэж 27 хэргээр буюу 10.1 дахин
•Залилах гэмт хэрэг 8 бүртгэгдэж 6 хэрэгээр буюу 3 дахин
•Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 1 хэргээр буюу 33.3 хувиар
•Хүнийг алах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 1 хэргээр буюу 100 хувиар өссөн байна.
•Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэн 4 хэргээр буюу 50 хувиар
•Хулгайлах гэмт хэрэг 11 бүртгэгдэж 1 хэргээр буюу 8.3 хувиар тус тус буурсан байна.   Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2019 оны 2-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар, өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв:Аймгийн төсвийн нийт орлого 2019 оны 2-р сарын байдлаар 9264.1 сая төгрөг, зарлага  7875.9 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 1388.2 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 40.7 хувийг татварын орлого, 6 хувийг татварын бус орлого, 59.3 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2019 оны 1-р сарын байдлаар 7875.9 сая.төг болоход 91 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  8 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.     Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2019 оны 2-р сарын байдлаар  1171.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1915.0 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 18.9 хувиар, борлуулалт  16.4  хувиар  тус тус өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2019 оны 2 сарын байдлаар 2.7 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.8 мян.толгой мал буюу 12.7 хувиар өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 237 толгой буюу 0.09 хувь, үхэр 371 толгой буюу 0.13 хувь, хонь 1003 толгой буюу 0.06 хувь, ямаа 1122 толгой буюу 0.11 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 8.7 хувь, үхэр 13.6 хувь, ямаа 41.1 хувь, хонь 36.7 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Хутаг-Өндөр сум 23.3 хувийг, Тэшиг сум 15 хувь, Баян-агт сум 14.2 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.

Газар тариалан: 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 48287.36 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42259.1 га, төмс 323.88 га, хүнсний ногоо 149.5 га, техникийн ургамал 4641.2 га, тэжээлийн ургамал 910.5 га, эмийн ургамал 3.1 га талбайд тус тус тариалтыг хийжээ. Тариалсан талбай өнгөрсөн оны мөн үеийхээс 1.7 хувиар буюу 271.8 га-гаар буурсан. Үүнээс: үр тариа 733.6 га буюу 1.7 хувь, төмс 59.01 га буюу 15.4 хувь, эмийн ургамал 250.4 га буюу 98 хувь, тус тус буурсан бол, Хүнсний ногоо 3.47 га буюу 2.4 хувь, тэжээлийн ургамал 622.5 га буюу 3.1 дахин, техникийн ургамал 145.2 га буюу 3.2 хувиар тус тус өссөн байна.2018 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 68387 тн ургац хураасан нь өмнөх оноос 36065.11 тн буюу 2.1 дахин өссөн байна. Үүнээс үр тариа  57811.8 тн, төмс 4362.4 тн, хүнсний ногоо 1234 тн, тэжээлийн ургамал 3512.8 тн, эмийн ургамал 0.2 тн -ыг тус тус хураажээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 6-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1700
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10250
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1770
  Бензин, А-92 1955
  Дизелийн түлш 2410

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого