ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТООЛЛОГЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 05. 01 цаг 39 минут

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоож, мөн өдрийн УИХ-ын 77 дугаар тогтоолоор тооллогын Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан.Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн тооллогын комиссын орлогч дарга, аймгийн статистикийн хэлтсийн дарга М.Мөнхбат Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын хурлыг нээж, удирдан явууллаа. Мөн Хүн ам, орон сууцны улсын тооллогын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал оролцож, Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын тухай болон эрх зүйн үндэслэл, тогтоол шийдвэр, удирдлага зохион байгуулалт, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, тооллогын тов, арга аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэж, тооллогод хариуцах ажлын чиг үүргийг танилцууллаа. Байшин орон сууцны 2019 оны тооллого орон даяар 2019 оны 3 дугаар улиралд явагдах талаар мэдээлж, анх удаа явагдах уг тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар аймгийн тооллогын комиссын гишүүдэд мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 4-р сарын 10-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 0
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 125000
  Бензин, А-80 1670
  Бензин, А-92 1800
  Дизелийн түлш 2350

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого