ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН САЙЖРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 01. 02 цаг 19 минут

Монгол Улсын "Статистикийн тухай хууль" -ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "a"-д хүн ам, орон сууцны тооллогыг 10 жил тутамд явуулна гэж заасны дагуу "Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого"-ын бэлтгэл ажлын хүрээнд "Хүн ам, өрхийн мэдээллийн сан"-гийн мэдээллийг шинэчлэх, засварлах ажлыг Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон, төрийн өмчит байгууллагуудын ажилтан, албан хаагчдын мэдээллийг шинэчлэх ажлыг төлөвлөгөө гарган зохион байгуулж байна. 

Одоогийн байдлаар:

Булган аймгийн засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын 7 албан хаагч

Булган сумын Засаг даргын тамгийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 28 албан хаагчдын өрхийн мэдээлэл, хүн амын мэдээлэл, шилжих хөдөлгөөн, хаягийн мэдээллийг шинэчлэн ажиллаж байна. Цаашид бүх Төрийн болон төрийн өмчит ААНБ-уудаар ажиллах тул байгууллагын дарга эрхлэгч нар бидэнтэй хамтран ажиллаж ажилтан, албан хаагчдаа идэвхитэй оролцуулахыг хүсэж байна.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 6-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1700
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10250
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1770
  Бензин, А-92 1955
  Дизелийн түлш 2410

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого