Булган аймгийн 2019 оны 1-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 18. 09 цаг 34 минут

Хүн ам: 2019 оны 1-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 82 хүүхэд, нас барсан 27 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 12 буюу 12 хувиар, нас баралт 2 буюу 6.8 хувиар тус тус буурчээ.1-р сарын байдлаар 64 хүн шилжин ирж, 51 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 44 буюу 40.7 хувиар, шилжин явсан хүн 74 буюу 59 хувиар тус тус буурсан байна.    Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2019 оны 1-р сарын байдлаар 64 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 66 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 2   буюу 3 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 2 буюу 3 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны жилийн 1-р сарын байдлаар 41 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 тохиолдол буюу 3 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 23 буюу 56 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 12 буюу 29 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 2019 оны  1-р байдлаар байдлаар  36 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэргээр буюу 24.1 хувиар өссөн байна. Захиргааны зөрчлийн талаар:
2019 оны 1-р сарын байдлаар 3104 зөрчилд 83.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Гудамж талбайд хэвийн бус явж орон гэртээ агсан согтуу тавьсны улмаас 56 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийхээс 14 хүнээр буюу 33.3 хувиар буурсан байна. Захиргааны журмаар 12 хүнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж, торгуулсан 11 иргэн байна.   Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2019 оны 1-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар, өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2019 оны 1-р сарын байдлаар 4366.9 сая төгрөг, зарлага  4001.8 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 365.2 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 37 хувийг татварын орлого, 6 хувийг татварын бус орлого, 60.8 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2019 оны 1-р сарын байдлаар 4001.8 сая.төг болоход 86.7 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  12 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.    Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2019 оны 1-р сарын байдлаар  787.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1113.0 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 64.1 хувиар, борлуулалт  41.2 хувиар тус тус өссөн  байна.  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын өсөлтөнд мал, мах бэлтгэлийн “Булган мах маркет”ХХК, “Занадуразорбак”ХХК-ууд болон  Интосэ ХХК, Хангайн гурил ХХК гурлын үйлдвэрүүдийн үйлдвэрлэлт жигдэгдэрсэнтэй холбоотой байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй:Том малын зүй бусын хорогдол 2019 оны 1 сарын байдлаар 0.96 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.4 мян.толгой мал буюу 7.6 дахин өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 129 толгой буюу 0.03 хувь, үхэр 150 толгой буюу 0.05, хонь 346 толгой буюу 0.02 хувь, ямаа 337 толгой буюу 0.03 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 13.4 хувь, үхэр 15.6 хувь, ямаа 35 хувь, хонь 36 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Дашинчилэн сум 32.7 хувийг, Тэшиг сум 27.4 хувь, Бүрэгхангай сум 10.6 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 7-р сарын 10-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1350
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2380

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого