Булган аймгийн 2018 оны 12-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 17. 04 цаг 13 минут

Хүн ам: 2018 оны байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 1236 хүүхэд, нас барсан 379 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 3 буюу 0.3 хувиар буурсан бол, нас баралт 9 буюу 2.3 хувиар буурчээ.2018 байдлаар 1109 хүн шилжин ирж, 1165 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 31 буюу 2.7 хувиар, шилжин явсан хүн 157 буюу 13.7 хувиар тус тус буурсан байна.     Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 1081 болсны 527 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн 0.5 хувийг магистр болон докторын боловсролтой, 19.8 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 55.9 хувийг бүрэн дунд боловсролтой, 12.1 хувийг суурь боловсролтой, 3.4 хувийг бага боловсролтой, 0.6 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны жилийн эцсийн байдлаар 9729.3   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2936.2 сая төгрөг буюу 23.2 хувиар буурч, зарлага 36380.5 сая төг болж өмнөх оны мөн үеэс 935.6 сая төг буюу 2.6 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс буурсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага шивэгдээгүйтэй холбоотой.  Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны жилийн эцсийн байдлаар 14123 хүн 5056.3 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 191.4 сая.төг буюу 3.9 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1203 хүн хамрагдаж 1815.6 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 158.4 сая.төг буюу 9.6 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 3-р улирлын байдлаар 616 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 623 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 14   буюу 2 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 14 буюу 2 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2018 оны жилийн эхний хагас жилийн байдлаар 357 болж, өмнөх оны мөн үеийнхээс 123 тохиолдол буюу 26 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 129 буюу 36 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 145 буюу 40 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар  344 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 18 хэргээр буюу 5 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 17 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар буурсан байна. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас 5 хүн, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 7 хүн, бусад хэргийн улмаас 5 хүн  амь насаа алдсан байна.    Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувиар, сарын эхнээс 5.4 хувиар, өмнөх сарынхаас 0.5 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 жилийн эцсийн байдлаар 58369 сая төгрөг, зарлага  57008 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 1361.9 сая төгрөгний эерэг гарлаа. Орон нутгийн төсвийн орлогын 38.5 хувийг татварын орлого, 5 хувийг татварын бус орлого, 56.3 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны  байдлаар 57007.5 сая.төг болоход 77 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  11.8 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.  Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны 4-р улирлын байдлаар  7000.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9512.3 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 1 дахин, борлуулалт  42 хувиар тус тус өссөн  байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын өсөлтөнд мал, мах бэлтгэлийн “Булган мах маркет”ХХК, “Занадуразорбак”ХХК-ууд мах бэлтгэл болон  Интосэ ХХК, Хангайн гурил ХХК гурлын үйлдвэрүүдийн үйлдвэрлэлт жигдэгдэрсэнтэй холбоотой байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст манай аймаг мал сүргийн нийт дүн 3305.5 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 1.7 хувь буюу 56.1 мянгаар буурлаа. Урьдчилсан дүнгээр адуу 17.8 мянга буюу 6.8 хувиар, үхэр 28.6 мянга буюу 10.1 хувиар, хонь 16.2 мянга буюу 0.9 хувиар тус тус буурсан бол тэмээ 15 толгой буюу 1.1 хувиар, ямаа   6.5 мянга буюу 0.6 хувиар өссөн байна.
Нийт мал сүргийн дотор адуу 7.4 хувь, үхэр 7.7 хувь, тэмээ 0.04 хувь, хонь 53.8 хувь, ямаа 31.06 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.7 пункт, хонь 0.4 пунктээр өсч, адуу 0.4 пункт, үхэр 0.7 пунктээр тус тус буурсан бол тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

Газар тариалан: 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 48287.36 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42259.1 га, төмс 323.88 га, хүнсний ногоо 149.5 га, техникийн ургамал 4641.2 га, тэжээлийн ургамал 910.5 га, эмийн ургамал 3.1 га талбайд тус тус тариалтыг хийжээ. Тариалсан талбай өнгөрсөн оны мөн үеийхээс 1.7 хувиар буюу 271.8 га-гаар буурсан. Үүнээс: үр тариа 733.6 га буюу 1.7 хувь, төмс 59.01 га буюу 15.4 хувь, эмийн ургамал 250.4 га буюу 98 хувь, тус тус буурсан бол, Хүнсний ногоо 3.47 га буюу 2.4 хувь, тэжээлийн ургамал 622.5 га буюу 3.1 дахин, техникийн ургамал 145.2 га буюу 3.2 хувиар тус тус өссөн байна.2018 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 68387 тн ургац хураасан нь өмнөх оноос 36065.11 тн буюу 2.1 дахин өссөн байна. Үүнээс үр тариа  57811.8 тн, төмс 4362.4 тн, хүнсний ногоо 1234 тн, тэжээлийн ургамал 3512.8 тн, эмийн ургамал 0.2 тн -ыг тус тус хураажээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 7-р сарын 10-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1350
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2380

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого