Булган аймгийн 2018 оны 11-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 15. 10 цаг 05 минут

Хүн ам: 2018 оны 11-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 1124 хүүхэд, нас барсан 334 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 11 буюу 0.1 хувиар, нас баралт 3 буюу 0.01 тус тус өсжээ.11-р сарын байдлаар 951 хүн шилжин ирж, 1165 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 143 буюу   12.2 хувиар, шилжин явсан хүн 93 буюу 9.7 хувиар тус тус өссөн байна.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 863 болсны 465 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн 0.1 хувийг магистер болон доктрын боловсролтой, 16.2 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 60.5 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.0 хувийг суурь боловсролтой, 3.1 хувийг бага боловсролтой, 1.0 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны 11-р сарын байдлаар 13623 хүн 4535.6 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 231.7 сая.төг буюу 5.4 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1203 хүн хамрагдаж 1650.5 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 142.4 сая.төг буюу 9.4 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны 11-р сарын байдлаар 9243 хүн хамрагдсаны 17.8 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 19.4 хувь ахмад настан, 4.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 58.4 хувь хүнс тэжээл хөтөлбөр хамрагдсан  байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 1689.5 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 381.2 сая.төг буюу 29.1  хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 11-р сарын байдлаар 8918.4   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1978.5 сая төгрөг буюу 18.2 хувиар буурч, зарлага 33009.6 сая төг болж өмнөх оны мөн үеэс 1221.3 сая төг буюу 3.8 хувиар өссөн байна.  Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс буурсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага шивэгдээгүйтэй холбоотой. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 11-р сарын байдлаар 729 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 737 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 20 буюу 3 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 20 буюу 3 хувиар тус тус буурсан байна. Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 11-р сарын байдлаар 12 бүртгэгдсэн  нь өмөнх оны мөн үеийнхээс 4 тохиолдол буюу 1.5 дахин өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2018 оны  эхний 11 сарын байдлаар  321 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 32 хэргээр буюу 9.1 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2018 оны  эхний 11 сарын байдлаар  321 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 32 хэргээр буюу 9.1 хувиар буурсан байна.   Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 11-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувиар, сарын эхнээс 4.9 хувиар, өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөн байна.Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны 11-р сарын байдлаар 52491.5 сая төгрөг. зарлага  48995.8 сая төгрөг болж. аймгийн төсвийн нийт тэнцэл 3495.7 сая төгрөгний эерэг гарлаа.Нийт өр 449.1 сая, нийт авлага 1.7 сая  төгрөг байна. Өр өмнөх сараас 44.6 сая, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 123,9 сая төгрөгөөр өссөн байна. Үүнээс цалин, НДШ-ийн өглөг 116.3 сая, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өглөг 248.1 сая, эмийн өр 31.9 сая, бусад зардлын өр 52.8 сая төгрөг байна. Сайдын багцаар авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 275.5 сая, орон нутгийн байгууллагууд 122.5 сая, Эрүүл мэндийн сайдын байгууллагууд 51.1 сая төгрөгийн өртэй байна.    Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны 11 сарын байдлаар  6281.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8589.2 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2.2 дахин, борлуулалт  51.7 хувиар тус тус өссөн  байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын өсөлтөнд мал, мах бэлтгэлийн “Булган мах маркет”ХХК, “Занадуразорбак”ХХК-ууд 601.8 тн мах бэлтгэсэн ба Интосэ ХХК, Хангайн гурил ХХК гурлын үйлдвэрүүдийн үйлдвэрлэлт жигдэгдэрсэнтэй холбоотой байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1520.9 мянган хээлтэгч малын 1039.5 мянга буюу 68.3 хувь нь 2018 оны 11 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 67.2 хувь, эм хонины 72.4 хувь, ингэний 41.4 хувь, үнээний 59.0 хувь, гүүний 48.5 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 14.0 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Гарсан төлийн 96.7 хувь буюу 1005.0 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй 0.5 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

Газар тариалан: 2018 оны 11-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48287.36 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42259.1 га, төмс 323.88 га, хүнсний ногоо 149.5 га, техникийн ургамал 4641.2 га, тэжээлийн ургамал 910.5 га, эмийн ургамал 3.1 га талбайд тус тус тариалтыг хийжээ. Тариалсан талбай өнгөрсөн оны мөн үеийхээс 1.7 хувиар буюу 271.8 га-гаар буурсан. Үүнээс: үр тариа 733.6 га буюу 1.7 хувь, төмс 59.01 га буюу 15.4 хувь, эмийн ургамал 250.4 га буюу 98 хувь, тус тус буурсан бол, Хүнсний ногоо 3.47 га буюу 2.4 хувь, тэжээлийн ургамал 622.5 га буюу 3.1 дахин, техникийн ургамал 145.2 га буюу 3.2 хувиар тус тус өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2019 оны 4-р сарын 10-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 0
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 125000
  Бензин, А-80 1670
  Бензин, А-92 1800
  Дизелийн түлш 2350

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого