Булган аймгийн 2018 оны 10-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 14. 09 цаг 38 минут

Хүн ам: 2018 оны 10-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 1030 хүүхэд, нас барсан 310 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 42 буюу 4 хувиар, нас баралт 10 буюу 3.2 тус тус өсжээ.10-р сарын байдлаар 847 хүн шилжин ирж, 1081 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 145 буюу   13.4 хувиар, шилжин явсан хүн 72 буюу 8.5 хувиар тус тус өссөн байна.  Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 878 болсны 471 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн 0.1 хувийг магистер болон доктрын боловсролтой, 15.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 61.2 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.1 хувийг суурь боловсролтой, 2.8 хувийг бага боловсролтой, 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 10-р сарын байдлаар 8226.3   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1531.6 сая төгрөг буюу 15.7 хувиар буурч, зарлага 30266.8 сая төг болж өмнөх оны мөн үеэс 1382.1 сая төг буюу 4.8 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс буурсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага шивэгдээгүйтэй холбоотой. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 866.4(14.4%) сая төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 15(3.4%) сая төгрөгөөр  тэтгэмжийн даатгалын сангийн орлого 12(1.6%) сая төгрөгөөр өсч, ажилгүйдлын даатгалын сангийн орлого 8.4(5.3%) сая төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны 10-р сарын байдлаар 12263 хүн 4047.9 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 593.5 сая.төг буюу 17.2 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1167 хүн хамрагдаж 1485.3 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 250.9 сая.төг буюу 20.3 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2018 оны 10-р сарын байдлаар 680 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 688 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 5 буюу 0.7 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 6 буюу 0.9 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2018 оны 10-р сарын байдлаар 304 болж, өмнөх оны мөн үеийнхээс 68 тохиолдол буюу 19 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 110 буюу 37.3 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 129 буюу 42.4 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2018 оны  эхний 10 сарын байдлаар  284 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 26 хэргээр буюу 8.3 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 17 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 43.3 хувиар буурсан байна. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас 6 хүн, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 4 хүн амь насаа алдсан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 10-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувиар, сарын эхнээс 3.5 хувиар, өмнөх сарынхаас 0.1 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны 10-р сарын байдлаар 47128.8 сая төгрөг. зарлага  44476.9 сая төгрөг болж. аймгийн төсвийн нийт тэнцэл 2651.9 сая төгрөгний эерэг гарлаа Орон нутгийн төсвийн орлогын 38 хувийг татварын орлого. 5 хувийг татварын бус орлого. 57 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны 10-р сарын байдлаар 44476.9 сая.төг болоход 75 хувийг бараа ажил үйлчилгээний зардал.  12.4 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.    Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны энхий 7 сарын байдлаар  2182.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3520.5 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 15.3 хувиар өсч, борлуулалт  17.8  хувиар  буурсан  байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулдаг Хангайн гурил ХХК , ИНТОСЭ ХХК гурилын үйлдвэр үйлдвэрлэлт байхгүй, Орхон мандал ХХК урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж будаа муутай үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1520.9 мянган хээлтэгч малын 1039.5 мянга буюу 68.3 хувь нь 2018 оны 10 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 67.2 хувь, эм хонины 72.4 хувь, ингэний 41.4 хувь, үнээний 59.0 хувь, гүүний 48.5 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 14.0 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Гарсан төлийн 96.7 хувь буюу 1005.0 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй 0.5 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

Газар тариалан: 2018 оны 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48287.36 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42259.1 га, төмс 323.88 га, хүнсний ногоо 149.5 га, техникийн ургамал 4641.2 га, тэжээлийн ургамал 910.5 га, эмийн ургамал 3.1 га талбайд тус тус тариалтыг хийжээ. Тариалсан талбай өнгөрсөн оны мөн үеийхээс 1.7 хувиар буюу 271.8 га-гаар буурсан. Үүнээс: үр тариа 733.6 га буюу 1.7 хувь, төмс 59.01 га буюу 15.4 хувь, эмийн ургамал 250.4 га буюу 98 хувь, тус тус буурсан бол, Хүнсний ногоо 3.47 га буюу 2.4 хувь, тэжээлийн ургамал 622.5 га буюу 3.1 дахин, техникийн ургамал 145.2 га буюу 3.2 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 12-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1880
  Бензин, А-92 2000
  Дизелийн түлш 2400

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого