Аймгийн Засаг дарга сумдын засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Нийтэлсэн: 2014 он 10 сар 01. 07 цаг 49 минут

        Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нийт сумдын хэмжээнд “Монгол улсын Статистикийн тухай хууль”-ийн хэрэгжилт, албан ёсны мэдээ тайлангийн үнэн бодит байдал хангалтгүй байгаа тул сумдын Засаг дарга нарт ажлаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Үүнд:

  1. Албан ёсны мэдээ тайланг анхан шатны нэгжээс ҮСХорооны баталсан маягт, аргачлалын дагуу хугацаанд нь цуглуулан холбогдох ажилтнууд хянаж шалган аймгийн Статистикийн хэлтэст ирүүлж байх
  2. Мэдээ тайланг боловсруулан үр дүнг бодлого боловсруулахад ашиглах, олон нийтэд тогтмол мэдээлж байх
  3. Сумдаас ирүүлж байгаа албан ёсны мэдээ тайлангийн хугацааг нарийн бүртгэж сар тутам мэдээлж,  алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцон тухай бүр мэдэгдэх
  4. Аймгийн Засаг даргын 2014 оны А/168 тоот захирамжийн хэрэгжилт, хугацаатай өгсөн үүрэг даалгаврын мөрөөр зохион байгуулсан ажлын талаарх илтгэх хуудсыг 11-р сарын 15-ны дотор аймгийн Статистикийн хэлтэст ирүүлэх

         Мөн аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нарт хугацаатай өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн 11-р сарын 25-ны дотор  танилцуулахыг  аймгийн Статистикийн хэлтсийн даргад үүрэг болгов.

  1. СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА  АЖЛЫН  НЭГ “МАНАЙ СУМ ТООН ХЭЛЭЭР” ТАНИЛЦУУЛГЫГ ”БУЛГАНЫ МЭДЭЭ” СОНИНД 9-Р САРЫН 19-НӨӨС ЭХЛЭН СУМ БҮРЭЭР НИЙТЛЭХЭЭР ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАН БАТЛАВ.

Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 09-р сарын 30 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого