"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа" манай аймагт эхэллээ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 04 цаг 05 минут

Улсын хэмжээнд 5 жил тутамд 1 удаа явагддаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018 оны 10-р сарын 5-аас улсын хэмжээнд эхэлсэн. Манай аймагт Архангай аймагт ажилласан судалгааны н.Мөнхтуяа ахлагчтай судалгааны баг хамт олон 2018 оны 10-р сарын 28-аас Булган, Бүрэгхангай сумдаар ажиллаж байна. Уг судалгааны зорилго нь:

Хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг. Уг судалгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм. 
Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр, засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай мэдээллийг гаргана.

  


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 10-р сарын 24-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1920
  Дизелийн түлш 2270

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого