Булган аймгийн 2018 оны 9-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 16. 04 цаг 22 минут

Хүн ам: 2018 оны 3-улирлын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 923 хүүхэд, нас барсан 267 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 45 буюу 4.8 хувиар өссөн бол, нас баралт 1 буюу 0.3 хувиар буурчээ.3-р улирлын байдлаар 762 хүн шилжин ирж, 951 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 90 буюу 11.8 хувиар, шилжин явсан хүн 98 буюу 10.3 хувиар тус тус өссөн байна.  Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 769 болсны 406 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн 14.8 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 62.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.6 хувийг суурь боловсролтой, 3.0 хувийг бага боловсролтой, 1.4 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 3-р улирлын байдлаар 7202   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1629.9 сая төгрөг буюу 18.5 хувиар буурч, зарлага 26846 сая төг болж өмнөх оны мөн үеэс 946 сая төг буюу 3.7 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс буурсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага шивэгдээгүйтэй холбоотой. Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны 3-р улирлын байдлаар 11932 хүн 3665.9 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 211.6 сая.төг буюу 6.1 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1167 хүн хамрагдаж 1343 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 108.6 сая.төг буюу 8.8 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Цаг уур: Агаарын температурын сарын дундаж нь нутгийн төв хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу ихэнх уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Эх сурвалж: Булган аймгийн ус, цаг уур, орчин шинжилгээний алба

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 3-р улирлын байдлаар 616 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 623 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 14   буюу 2 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 14 буюу 2 хувиар тус тус өссөн байна.  Нялхасын эндэгдэл 2018 оны 3-р улирлын байдлаар 12 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал 2 дахин өссөн  байна.Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2018 оны  эхний 3-р улирлын байдлаар  226 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 65 хэргээр буюу 22.3 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 15 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 42.3 хувиар буурсан байна. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас 9 хүн, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3 хүн амь насаа алдсан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 9-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 4.1 хувиар, сарын эхнээс 3.3 хувиар өсч өмнөх сарынхаас 0.4 хувиар буурсан байна.    Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 3-р улирлын байдлаар 41625.9 сая төгрөг, зарлага  39528 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 2097 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 37.8 хувийг татварын орлого, 4.8 хувийг татварын бус орлого, 57.3 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны  3-р улирлын  байдлаар 39528 сая.төг болоход 74.5 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  12.6 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.         Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны 2-р улирлын байдлаар  2071.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3391.3 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 14.1 хувиар өсч, борлуулалт  18.4  хувиар  буурсан  байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулдаг Хангайн гурил ХХК , ИНТОСЭ ХХК гурилын үйлдвэр үйлдвэрлэлт байхгүй, Орхон мандал ХХК урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж будаа муутай үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Барилга: Барилга угсралт, их засварын ажил 2018 оны 3-р улирлын байдлаар 1969.5 сая.төг-ний ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 6096.6 сая.төг буюу 34.3 хувиар буурсан байна. Барилга угсралт, их засварын ажлын 38.9 хувийг орон сууцны бус барилга, 22.9 хувийг инженерийн барилга, байгууламж, 22.8 хувийг их засварын ажил эзэлж байна. Эх сурвалж: Булган аймагт үйл ажиллагаа барилгын компианууд

Өмч, Худалдан авах ажиллагаа: 2018 оны 3-р улирлын байдлаар  4 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, 2 байгууллага, 6 сумын 8 тээврийн хэрэгсэл борлуулж, 19.1 сая төгрөгийг орон нутгийн хөрөнгө борлуулсны орлогын дансанд төвлөрүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал төвлөрүүлсэн орлого 48.9 хувиар буурсан байна.төсвөөс 17 төсөл арга хэмжээ буюу 1580.3 сая.төг, орон нутгийн хөгжлийн сангаас 10 төсөл арга хэмжээ буюу 657.1 сая.төгрөг, авто замын сангаас 4 төсөл арга хэмжээ буюу 295.0 сая.төгрөг, байгаль хамгаалах сангаас 41 төсөл арга хэмжээ буюу 3389.9 сая.төг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын сангаас 4 төсөл арга хэмжээ буюу 3471.5 сая.төгрөг, нийт 76 төсөл арга хэмжээ буюу 9393.8  сая төгрөгийн төсөл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж баталсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал төсөл арга хэмжээ 2.6 дахин, батлагдсан төсөв 1.9 дахин өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн өмчийн газар

Газар өмчлөл: 2018 оны 2-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд газар өмчлөхөөр 642 иргэн хүсэлтээ гаргасаны 36 иргэн  буюу 5.6  хувь нь одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааныхаа газрыг өмчилж авах, 606 иргэн буюу 94.4 хувь нь шинээр газар өмчилж авах хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргасан нийт иргэдийн хүсэлтийн 59.6 хувь шийдвэрлэж, 42.3 га газрыг өмчлүүлсэн байна. Иргэдийн өмчлөлд шилжсэн газрын 42.3 га буюу 6.5 хувь нь одоогийн эзэмшиж байсан газар, 39.5 га буюу 93.5 хувь нь шинээр олгогдсон газар байна. Эх сурвалж: Газрын харилцаа хот байгуулалтын газар

Мал аж ахуй:Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1520.9 мянган хээлтэгч малын 1039.5 мянга буюу 68.3 хувь нь 2018 оны 3-р улирлын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 67.2 хувь, эм хонины 72.4 хувь, ингэний 41.4 хувь, үнээний 59.0 хувь, гүүний 48.5 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 14.0 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Гарсан төлийн 96.7 хувь буюу 1005.0 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй 0.5 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан: 2018 оны 3-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48287.36 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42259.1 га, төмс 323.88 га, хүнсний ногоо 149.5 га, техникийн ургамал 4641.2 га, тэжээлийн ургамал 910.5 га, эмийн ургамал 3.1 га талбайд тус тус тариалтыг хийжээ. Тариалсан талбай өнгөрсөн оны мөн үеийхээс 1.7 хувиар буюу 271.8 га-гаар буурсан. Үүнээс: үр тариа 733.6 га буюу 1.7 хувь, төмс 59.01 га буюу 15.4 хувь, эмийн ургамал 250.4 га буюу 98 хувь, тус тус буурсан бол, Хүнсний ногоо 3.47 га буюу 2.4 хувь, тэжээлийн ургамал 622.5 га буюу 3.1 дахин, техникийн ургамал 145.2 га буюу 3.2 хувиар тус тус өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 10-р сарын 24-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1920
  Дизелийн түлш 2270

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого