Булган аймгийн 2017 оны хөдөлмөр эрхлэлтийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 07 сар 31. 08 цаг 04 минут

Манай аймгийн хүн амын тоо 2013 оноос тасралтгүй өсч, 2017 онд өмнөх оноос 1.4 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь 2013 онд 64.4 хувийг, 2016 онд 62.7 хувь, 2017 онд 65.5 хувийг эзэлж байна.Манай аймгийн эдийн засгийн идэвхитэй хүн ам Хангайн бүсийнхээ бусад аймгуудтай харьцуулахад хамгийн бага буюу 9.3 хувийг эзэлж байна.

Булган аймаг улсын хэмжээнд хөдөлмөрийн насны нийт хүн амын 1.8 хувь, ажиллагсадын 2.2 хувь, ажилгүй иргэдийн 2.0 хувь, эдийн засгийн идэвхигүй хүн ам 1.1 хувийг тус тус бүрдүүлж байна.

Зургаас харахад хөдөлмөрийн насны хүн ам 2006 онд 36.3 мянган хөдөлмөрийн насны хүн амтай байсан бол 2017 онд 40.6 мянга болжde өссөн байна.Хангайн бүсэд 2017 онд улсын нийт эдийн засгийн идэвхитэй хүн амын 282.7 мянган буюу 20.8 хувь нь байна. Харин Булган аймгийн эдийн засгийн идэвхитэй хүн ам хангайн бүсийн эдийн засгийн идэвхитэй хүн амын 30.7 мянга буюу 10.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оноос 0.5 пунктээр өссөн байна.Улсын хэмжээнд эдийн засгийн идэвхитэй хүн амын 53.2 хувийг эрэгтэйчүүд, 47.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Хангайн бүсийн аймгуудын ажиллагсдын тоог зэрэгцүүлж харахад хамгийн их нь Өвөрхангай аймаг 55.2 мянган ажиллагсадтай ба хамгийн бага нь 27.4 мянган ажиллагсадтай Булган аймаг байна. Ажиллагсдын 52.7 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 пунктээр буурсан байна.Хангайн бүсийн 52.9 хувь эрэгтэйчүүд, 47.8 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол манай аймагт 54.3 хувийг эрэгтэйчүүд, үлдэх 45.7 хувь нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвхитэй хүн амыг бүрдүүлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 08-р сарын 08-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1400
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого