Булган аймгийн 2017 оны "Аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоон"-ы салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 18. 02 цаг 19 минут

Аж үйлдвэр: 2017 онд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт оны үнээр 3651.5 сая төгрөг болж өмнөх оноос 33.5 хувиар буурсан байна. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 10.3 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 46 хувийг боловсруулах аж үйлдвэр, 43.7 хувийг дулаан уур, ус үйлдвэрлэлт эзэлж байна. 2017 онд аймагт хуурайшилт ихтэй ургац алдсанаас болж гурилын үйлдвэрүүд зогсонг байдалтай байсан. Үйлдвэрлэлтийн бууралтын шалтгаан нь үүнээс шалтгаалж буурсан байна.  Аж үйлдвэрийн салбар нь  2017 онд 6698.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 8.2 хувиар буурсан байна. Нийт борлуулалтын 5.6 хувийг уул уурхайн салбарт, 41.1 хувийг боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 53.3 хувийг дулааны салбарт хийсэн байна.   

Бизнес регистрын сан: Монгол улсын хэмжээнд 2017 онд 155065 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагийн 50.6 хувь буюу 78585 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт аж ахуйн нэгж байгууллагын 11 хувь буюу 8657 хангайн бүсэд бүртгэлтэй байгаагийн 13.7 хувь буюу 1186 нь Булган аймагт бүртгэлтэй байна. Аймгийн бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оноос 10.7 хувиар өссөн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн: Урьдчилсан гүйцэтгэлээр 2017 онд Булган аймаг нь 280.8 тэрбум төгрөгийн ДНБ-н бий болгосны 50.9 хувийг хөдөө аж ахуйн салбар, 23.5 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 25.7 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна. 2017 онд  урьдчилсан гүйцэтгэлээр Булган аймаг нь хангайн бүсийн ДНБ-ний 7.3 хувь буюу 280.8 тэрбум төгрөгийг бүрдүүлж өмнөх оноос 33.6 сая төгрөг буюу 0.01 хувиар буурсан байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 4.5 сая төгрөг болсон нь өмнөх оноос 0.3 хувиар буурчээ. Хангайн бүсийн  аймгуудын ДНБ-ний 47.6 хувийг Орхон аймаг бүрдүүлсэн байна. Мөн хангайн бүсийн аймгуудын ДНБ-ний 26.1 хувийг хөдөө аж ахуйн салбарт, 54.6 хувийг аж үйлдвэр, барилгын салбарт, 19.3 хувийг үйлчилгээний салбар бий болсон нэмүү өртөг эзэлж байна.

Тээвэр, холбоо:Аймгийн тээврийн салбар нь  2017 онд 9.2 мянган тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 10.6 хувиар буурсан, ачаа эргэлт 1982.5 мян.тн.км явж 2.4 дахин өссөн байна. Тус салбар нь 2017 онд 35.4 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос 5.6 хувиар , зорчигч эргэлт 40.3 хувиар тус тус буурсан байна. Тээврийн салбарын нийт орлого оны үнээр 32.7 сая төгрөгт хүрч өмнөх оноос 14.4 хувиар буурсан байна.  Тээврийн хэрэгслийн тоо 9475 болсоны 4489 буюу 47.3 хувь нь суудлын авто машин эзэлж байна. 

Барилга: Барилга угсралт, их засварын ажил 2017 онд  20904.5 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 5961.8 сая.төг буюу 39.9 хувиар өссөн байна. Нийт барилга угсралт их засварын ажлын 47.2 хувийг орон сууцны бус барилга,  32.5 хувийг сургууль, соёлын, 14.6 хувийг нь инженерийн барилга байгууламжийн их засварын ажил эзэлж байна. Харин инженерийн барилга байгууламжийн ажил 2017 оны жилийн эцсийн байдлаар 9126.1 сая.төг болж өмнөх оны мөн үеийнхээс 4759.4 сая.төг буюу 108.9 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ                        


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 09-р сарын 12-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   4500
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого