Булган аймгийн 2018 оны 5-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 15. 03 цаг 25 минут


Хүн ам: 2018 оны 5-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 512 хүүхэд, нас барсан 157 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 41 буюу 8.0 хувиар, нас баралт 23 буюу 14.6 хувиар тус тус өсжээ.5-р сарын байдлаар 467 хүн шилжин ирж, 527 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 42 буюу   8.9 хувиар, шилжин явсан хүн 14 буюу 2.6 хувиар тус тус буурсан байна.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 868 болсны 446 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 13.4 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 63.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.1 хувийг суурь боловсролтой, 4.6 хувийг бага боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 5-р сарын байдлаар 3943.9   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 145.3 сая төгрөг буюу 3.8 хувиар, зарлага 11517.5 сая төг болж өмнөх оны мөн үеэс 452.1 сая төг буюу 4.1 хувиар тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 4-р сард өмнөх оны мөн үеэс 145.3 сая төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 436.1(41.4%) сая төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 497.5(22.4%) сая төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 9.4(14%) сая төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 34 (21.1%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 5-р сарын байдлаар 4004.1   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 848.3 сая төгрөг буюу 17.5 хувиар, зарлага 11738.7 сая төг болж өмнөх оны мөн үеэс 2327.2 сая төг буюу 16.5 хувиар тус тус буурсан. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс буурсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага шивэгдээгүйтэй холбоотой. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 5-р сарын байдлаар 329 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 332 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 7      буюу 2 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 9 буюу 3 хувиар тус тус буурсан байна.  Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2018 оны 5-р сарын байдлаар 175 болж, өмнөх оны мөн үеийнхээс87 тохиолдол буюу 33 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 72 буюу 41.1 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 73 буюу 41.7 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна.Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 2018 оны  5 сарын байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6 хэргээр буюу 5.1 хувиар буурсан байна. 

Хэргийн өнгөөр нь авч үзвэл: Гэмт хэргийн улмаас 40 хүн гэмтсэн нь ХЭМХБЭГХ-ийн улмаас 36, ХАБТХАЖЭГХ-ийн улмаас 2 хүн, бусад хэрэгийн улмаас 2 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар буурсан байна.Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14 бүртгэгдэж 21 хэргээр буюу 60 хувиар буурсан.Нийт 13 хэргийг бүлгээр үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 хэргээр буюу 1.6 дахин өссөн байна. 48 гэмт хэрэгт 69 хүн холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53 хүнээр буюу 43.4 хувиар буурсан байна. 2018 оны 5-р сарын байдлаар 3775 зөрчилд 162.9 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Гудамж талбайд хэвийн бус явж орон гэртээ агсан согтуу тавьсны улмаас 190 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийхээс 98 хүнээр буюу 34 хувиар буурсан байна. Захиргааны журмаар 58 хүнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж, торгуулсан 82 иргэн байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 5-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар, сарын эхнээс 2.5 хувиар, өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны 5-р сарын байдлаар 23964.9 сая төгрөг. зарлага  21571.2 сая төгрөг болж. аймгийн төсвийн нийт тэнцэл 2393.7 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 34.1 хувийг татварын орлого. 4.2 хувийг татварын бус орлого. 61.5 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны 5-р сарын байдлаар 21571.2 сая.төг болоход 76.8 хувийг бараа ажил үйлчилгээний зардал.  13.2 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр:  Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны эхний 5-р сарын байдлаар  1964.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3246.1 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 27.4 хувиар өсч, борлуулалт  13.2  хувиар  буурсан  байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулдаг Хангайн гурил ХХК , ИНТОСЭ ХХК гурилын үйлдвэр үйлдвэрлэлт байхгүй, Орхон мандал ХХК урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж будаа муутай үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1520.9 мянган хээлтэгч малын 995.4 мянга буюу 65.4 хувь нь 2018 оны эхний 5  сард төллөсөн байна. Эм ямааны 66.2 хувь, эм хонины 71.0 хувь, ингэний 33.7 хувь, үнээний 45.8 хувь, гүүний 34.1 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гарсан төлийн 71.7 хувь буюу 967.8 мянган төл бойжиж байна.

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 07-р сарын 04-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого