Булган аймгийн 2018 оны 4-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 18 цаг 11 минут

Хүн ам: 2018 оны 4-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 413 хүүхэд, нас барсан 124 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 21 буюу 5.1 хувиар, нас баралт 14 буюу 11.3 хувиар тус тус өсжээ. 4-р сарын байдлаар 359 хүн шилжин ирж, 400 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 150 буюу   41 хувиар, шилжин явсан хүн 141 буюу 35 хувиар тус тус буурсан байна.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 638 болсны 325 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.2 магистр, докторын, 14.3 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 61.0 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.5 хувийг суурь боловсролтой, 3.1 хувийг бага боловсролтой, 1.4 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 4-р сарын байдлаар 3798.6 сая төгрөг, зарлага 11065.4 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 70.9 сая төг буюу 1.8  хувиар буурч, зарлага 1127.3 сая төг буюу 11.3 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 70.9 сая төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 158.7 сая.төг буюу 6.7 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 13.6 сая.төг буюу 7.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 4-р сард өмнөх оны мөн үеэс 145.3 сая төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 436.1(41.4%) сая төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 497.5(22.4%) сая төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 9.4(14%) сая төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 34 (21.1%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны 4-р сарын байдлаар 9916 хүн 1539.4 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 52.2 сая.төг буюу 3.5 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1084 хүн хамрагдаж 594.7 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 32.2 сая.төг буюу 9.4 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 4-р сарын байдлаар 265 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 268 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 4      буюу 2 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 3 буюу 1 хувиар тус тус өссөн байна. Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 4-р сарын байдлаар гараагүй  байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2018 оны 4-р сарын байдлаар 118 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 тохиолдол буюу 39 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 47 буюу 39.8 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 52 буюу 44 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2018 оны 4-р сарын  байдлаар 89 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хэргээр буюу 14.4 хувиар буурсан байна. БҮСТЗЭТХэрэг  84 бүртгэгдэн 35 хэргийг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 41.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 34.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 211.9 сая төгрөгний хохирол учирсан иргэдэд 184.7 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд 31.1 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж ажилласан . Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ:Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 4-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар, сарын эхнээс 2.5 хувиар, өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн байна. 2018 оны 4 сарын байдлаар тэмээ 950 мян.төг, адуу 583 мян.төг, үхэр 718 мян.төг, хонь 103 мян.төг, ямаа 78 мян.төг болж буюу өмнөх оны мөн үеийнхээс тэмээ 20.1 хувиар өссөн бол, адуу 2.3 хувиар, үхэр 9.9 хувиар, хонь 8.0 хувиар, ямаа 4.9 хувиар тус тус буурсан байна.  Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны 4-р сарын байдлаар 18710.3 сая төгрөг, зарлага  16160.4 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 2549.9 сая төгрөгний эерэг гарлаа. Орон нутгийн төсвийн орлогын 33.6 хувийг татварын орлого, 4.4 хувийг татварын бус орлого, 61.9 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны 4-р сарын байдлаар 16160.4 сая.төг болоход 78.9 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  14.2 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.    Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр:  Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны эхний 4-р сарын байдлаар  1697.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2828.2 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 24.0 хувиар өсч, борлуулалт  17.8  хувиар  буурсан  байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулдаг Хангайн гурил ХХК , Орхон мандал ХХК үйлдвэрлэлт байхгүй, ИНТОСЭ ХХК гурилын үйлдвэр үйлдвэрлэлт урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж будаа муутай үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1520.9 мянган хээлтэгч малын 738.4 мянга буюу 48.6 хувь нь 2018 оны 4 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 49.3 хувь, эм хонины 55.8 хувь, ингэний 18.5 хувь, үнээний 21.2 хувь, гүүний 10.7 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал 13.1 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 10-р сарын 24-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1920
  Дизелийн түлш 2270

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого