Булган аймгийн 2017 оны хөдөө аж ахуйн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 05 сар 07. 08 цаг 14 минут

2017 оны байдлаар манай аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 57.3 хувийг бүрдүүлж байна. Салбарын бүтцээр анхдагч салбар буюу хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбар 2000-2007 онуудад 70-78 орчим хувийг үйлдвэрлэж байсан бол 2010 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт учирсан байгалийн гамшиг, үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувийн жин буурч, улмаар үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин өссөөр байна.

2017 онд Булган аймгийн мал сүрэг хангайн бүсийн аймгуудын нийт мал сүргийн 13.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1.2  пунктээр буурсан байна.    Улсын хэмжээнд 2017 онд 66219.0  мянган толгой мал тоологдсоны 5.1 хувийг манай аймгийн мал эзэлж байна. 2017  онд нийт мал сүргийн тоогоороо улсын хэмжээнд 12-р байрт байна. Нийт мал сүргийг 5 төрлөөр нь аймаг, сумтай харьцуулвал адуун сүргийн тоогоороо 6-р байр, үхэр сүргийн тоогоороо 6-р байр, хонин сүргийн тоогоороо 8-р байр, ямаан сүргийн тоогоороо 14-р байр, тэмээн сүргийн тоогоороо 17-р байранд тус тус орж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 169.7 мянга, хангайн бүсэд 69.1 мянган малчин өрх байна. Малчин өрх нь жилийн 4 улиралд малаа маллаж ашиг шимийг нь авч, амьжиргааны эх үүсвэр болгож буй малчин өрх юм. Нийт малчин өрхийн 5.0 хувийг, хангайн бүсийн 12.3 хувийг манай аймаг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээгээр 2017 оны мал тооллогын дүнгээр малтай өрхийн тоо 10.7 мянга болсон нь өмнөх оноос 1.0 хувиар, малчин өрхийн тоо 2 хувиар өссөн байна. 2016 онд нийт малчдын 26.2 хувь нь 15-34 насны, 53.4 хувь нь 35-аас дээш тэтгэвэрт гарах насны, 13.2 хувь нь тэтгэврийн насных байна. Малтай өрхийн 79.5 хувь болох 8.5 мянган өрх нь малчин өрх байгаа бол 20.5 хувь буюу 2.2 мянган өрх нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй малтай өрх байна.

2017  оны мал тооллогын дүнгээр Могод  сумын малчин өрхийн тоо 587 болж өмнөх оноос 15.6 хувиар, Бугат сумын малчин өрхийн тоо 484 болж 13.1 хувиар, Хишиг-Өндөр сумын малчин өрхийн тоо 499  болж 11.4 хувиар өссөн нь хамгийн их байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 07-р сарын 04-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого