Булган аймгийн 2018 оны 3-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 13. 13 цаг 09 минут

Хүн ам: 2018 оны 1-р улирлын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 236 хүүхэд, нас барсан 83 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 25 буюу 9.3 хувиар буурсан бол нас баралт 9 буюу 12.1 хувиар өсжээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 432 болсны 237 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.2 магистр, докторын, 20.4 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 57.9 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.2 хувийг суурь боловсролтой, 2.1 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал:Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 1-р улирлын байдлаар 2384.4  сая төгрөг, зарлага 8635.9 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 346.7 сая төг буюу 16.  хувиар буурч, зарлага 156.1 сая төг буюу 2.9 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 282.7 сая төгрөгөөр буурсан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлогогүй байгаа нь голлон нөлөөлсөн байна. Харин тэтгэврийн даатгалын сангийн орлого 158.7 сая.төг буюу 15.2 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 0.7 сая.төг буюу 2.9 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн сангаас 2018 оны 1-р улирлын байдлаар 6357 хүн 1184.3 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 152.6 сая.төг буюу 14.8 хувиар өсч, харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1002 хүн хамрагдаж 439.1 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 32.2 сая.төг буюу 7.9 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Цаг уур: Энэ сарын агаарын дундаж температур нь ихэнх нутгаар 2-7 градус дулаан буюу нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу хур тунадас орох төлөвтэй. эгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Эх сурвалж: Булган аймгийн ус, цаг уур, орчин шинжилгээний алба

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 1-р улирлын байдлаар 199 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 201 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 8      буюу 4.1 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 6 буюу 3 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2018 оны жилийн 1-р улирлын байдлаар 85 болж, өмнөх оны мөн үеийнхээс 82 тохиолдол буюу 49 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 36 буюу 32 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 36 буюу 32 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2018 оны  3 сарын байдлаар 69 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хэргээр буюу 12.7 хувиар буурсан байна.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 165.8 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 161.6 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд 14.2 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж ажилласан . Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 1-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 3.3 хувиар, сарын эхнээс 2.4 хувиар, өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн байнаМал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар 2018 оны 1 сарын  байдлаар адууны шир 15.0 мян.төгрөг,  үхрийн 1.8-2.3 м урттай шир 23.5 мян.төгрөг, 2.3 м-с дээш урттай шир 32.5 мян.төгрөг байна. Өмнөх оны мөн үеийнхээс адууны дэл 42.9 хувиар өссөн бол үхрийн 1.8-2.3 метрийн урттай шир 10.5 хувиар, 2.3 метрээс дээш урттай шир 10.3 хувиар адууны шир 57.1 хувиар  буурсан  байна.   Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 1-р улирлын байдлаар 13506.7 сая төгрөг, зарлага  11753.6 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 1753.1 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 34.6 хувийг татварын орлого, 4 хувийг татварын бус орлого, 60.6 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны 1-р улирлын байдлаар 11753.6 сая.төг болоход 79.4 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  13.8 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.      Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны эхний 1-р улирлын байдлаар  1290.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2221.0 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 3.2 хувиар өсч, борлуулалт  23.6  хувиар  буурсан  байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулдаг Хангайн гурил ХХК , Орхон мандал ХХК үйлдвэрлэлт байхгүй, ИНТОСЭ ХХК гурилын үйлдвэр үйлдвэрлэлт урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж будаа муутай үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Барилга: Барилга угсралт, их засварын ажил 2018 оны 1-р улирлын байдлаар 85.4 сая.төг-ний ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеэс (2865.2) сая.төг буюу 2.9 хувиар буурсан байна. Буурсан гол шалтгаан нь малын гоц халдвар өвчин гарж хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой барилгын ажил эхлээгүй болно. Эх сурвалж: Булган аймагт үйл ажиллагаа барилгын компианууд

Өмч, Худалдан авах ажиллагаа: 2018 оны 1-р улиралд  3 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, 5 тээврийн хэрэгсэл борлуулж, 10.9 сая төгрөгийг орон нутгийн хөрөнгө борлуулсны орлогын дансанд төвлөрүүлсэн. 2018 оны 1-р улирлын байдлаар орон нутгийн төсвөөс 5 төсөл арга хэмжээ буюу 317.0 сая.төг, орон нутгийн хөгжлийн сангаас 3 төсөл арга хэмжээ буюу 168 сая.төгрөг, авто замын сангаас 1 төсөл арга хэмжээ буюу 50.0 сая.төгрөг, байгаль хамгаалах сангаас 5 төсөл арга хэмжээ буюу  1311.6 сая.төг нийт 14 төсөл арга хэмжээ буюу 1846.6  сая төгрөгийн төсөл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж баталсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал орон нутгийн хөгжлийн сангийн арга хэмжээ 47.6  хувиар буурсан,  орон нутгийн төсөл арга хэмжээ 56.8 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн өмчийн газар

Газар өмчлөл: 2018 оны 1-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд газар өмчлөхөөр 385 иргэн хүсэлтээ гаргасаны 10 иргэн  буюу 2.6  хувь нь одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааныхаа газрыг өмчилж авах, 375 иргэн буюу 97.4 хувь нь шинээр газар өмчилж авах хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргасан нийт иргэдийн хүсэлтийн 9.6 хувь шийдвэрлэж, 4.03 га газрыг өмчлүүлсэн байна. Иргэдийн өмчлөлд шилжсэн газрын 4.03 га буюу 0.46 хувь нь одоогийн эзэмшиж байсан газар нь, 3.6 га буюу 88.5 хувь нь шинээр олгогдсон газар байна. Эх сурвалж: Газрын харилцаа хот байгуулалтын газар

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1520.9 мянган хээлтэгч малын 111.0 мянга буюу 7.3 хувь нь 2018 оны 1 улирлын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 8.1 хувь, эм хонины 8.2 хувь, ингэний 6.1 хувь, үнээний 2.3 хувь, гүүний 0.4 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал 40.1 хувиар буурсан байна. Гарсан төлийн 99.02 буюу 110.0 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 44.3 пунктээр буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 5-р сарын 30-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1625
  Бензин, А-92 1765
  Дизелийн түлш 2045

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого