Булган аймгийн 2017 оны хүн амын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 06. 12 цаг 26 минут

I.1 Хүн амын тоо: Хүн амын тоо Улсын хэмжээнд 3131750 болж 68182 хүн буюу 2 хувиар өссөн бол хангайн бүсэд 593674 хүн болж 7925  буюу 1.3 хувиар өссөн байна. Булган аймгийн хүн ам 2017 онд 62026 болж өмнөх оноос 877 хүн буюу 1.4 хувиар өссөн байна.

I.2 Хүйсийн харьцаа:    Монгол  улсын  хүн амын 1536859 буюу 49.1 хувь нь эрэгтэй 1594891 буюу 50.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Хангай бүсд 295123 буюу 49.7 хувь нь эрэгтэйчүүд 298551 буюу 50.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Улс болон Хангай бүсд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон байгаа бол манай аймагт эсэргээрэй байна.

I.3 Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь: Булган аймгийн сумдын хүн амын жилийн дундаж өсөлтийн дүр төрх 2006-2011 онд Тэшиг (-0.6), Гурвабулаг (-0.5), Дашинчилэн (-0.4) буурч байсан бол 2012-2017 онд Сэлэнгэ сумын хүн ам (-0.2) хувиар буурч, бусад сумдын хүн ам (0.1-4.4) хувиар өссөн байна.  2012-2017 онд хүн амын дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр Орхон сум (4.4), Бугат сум (3.9) Дашинчилэн сум (3.7) байна.

I.4 Хүн амын ердийн цэвэр өсөлт:  Төрөлт, нас баралтын тооноос шалтгаалан энэ үзүүлэлт эерэг, сөрөг байж болно. Аймгийн хүн амын тооны өөрчлөлт эерэг буюу өсөлттэй байна. Тухайлбал 2013 онд цэвэр өсөлт 1063, 2014 онд 1082, 2015 онд 1001  2016 870  болсон бол 2017 онд 869 болон өмнөх оныхоос 1 буюу 0.1 хувиар буурсан байна.

I.5 Дундаж наслалт: Булган аймгийн хүн амын дундаж наслалт 2017 оны байдлаар 73.3 болж өмнөх оны мөн үеийнхээс 0.13 нас буюу  0.1 хувиар өссөн байна.

I.6 Хүн амын нас хүйсийн суварга: Нийт хүн амын тоонд насны бүлэг тус бүрийн хүн амын эзлэх хувийн жин 2017 онд 2010 оныхоос 15-19, 20-24 насных буурчээ. Харин 0-4, 5-9 насны бүлэг дэх хүн амын хувийн жин 2010 оныхоос нэмэгдсэн байна.

I.7 Хүн ам зүйн ачаалал: Хүн амын насны бүтцийн өөрчлөлтийг илүү харуулж чадах, эдийн засгийн тодорхой ач холбогдолтой үзүүлэлт бол хүн ам зүйн ачаалал юм. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн харьцааг хүн ам зүйн ачаалал гэдэг. Энэхүү үзүүлэлт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хүний хүчин зүйл, тэр дундаа, насны бүтэц хэр нөлөөлж байгааг харуулдаг

I.8 Хүн амын нягтрал: Булган аймгийн нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2015 онд 1.2 хүн 2016 онд 1.3 хүн ногдож байсан бол 2017 онд 1.3 хүн ногдож байна. Булган сум хүн амын нягтралаараа хамгийн өндөр байна. 2015 онд нэг квадрат километрт 122.3 хүн, 2016 онд 125.1 хүн  байсан бол 2017 онд 126.2 болсон байна. Хөдөөгийн сумдаас 2015 онд Рашаант нэг квадрат киломерт 3.1 хүн, Хангал 2.7 хүн, 2016 онд мөн Рашаат нэг квадрат километрт 3.1 хүн, Хангал  нэг квадрат километрт 2.8 хүн ногдож  байгаа нь хамгийн өнөд байсан бол 2017 онд Рашаант 3.2 хүн, Хангал 2.8 хүн оногдож байгаар мөн адил өндөр байна. Хүн амын нягтрал хамгийн бага байгаа сум нь газар нутагийн хэмжээ ихтэй Тэшиг суманд  0.4, Хутаг-Өндөр суманд 0.9  хүн нэг квадрат километрт ногдож байна.

I.9 Хүн амын суурьшил: Аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүйн зэрэгцээ газар зүйн янз бүрийн бүсэд оршдог, байгалийн баялаг, нутаг дэвсгэрт жигд бус тархсан, уур амьсгал газар зүйн бүсүүдэд ялгаатай, эрс тэс байдаг, дэд бүтэц, эдийн засгийн байдлаас хамааран хүн амын суурьшил, нягтрал, хөгжлийн төвшин өөр өөр байна. Хүн амын суурьшлыг хот, хөдөө, бүс нутгаар тодорхойлох нь тухайн  нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хөгжлийг гүнзгийрүүлэн судалж, орон нутгийн онцлогт тохирсон бодлого боловсруулах үндэс болох юм.
Аймгийн нийт хүн ам 2016 онд 20.5 хувь нь аймгийн төвд, 5.1 хувь нь тосгонд, 23.3 хувь нь сумын төвд, 51.1 хувь нь хөдөөд оршин сууж байснаа 2017 онд 20.6 хувь нь аймгийн төвд, 5.2 хувь нь тосгонд, 24.3 хувь нь сумын төвд, 51.3 хувь нь хөдөөд оршин суурьшиж байна. 2016 оноос хөдөөд оршин суух хүн амын тоо 0.2 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 08-р сарын 08-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1400
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого