Булган аймгийн 2018 оны 2-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 13. 10 цаг 42 минут

Хүн ам: 2018 оны 2-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 167 хүүхэд, нас барсан 51 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 13 буюу 7.7 хувиар, нас баралт 9 буюу 17.6 хувиар тус тус өсжээ.2-р сарын байдлаар 191 хүн шилжин ирж, 200 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 34 буюу 16 хувиар, шилжин явсан хүн 100 буюу 34 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 1004 болсны 489 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.3 магистр, докторын, 16.5 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 60.2 хувийг бүрэн дунд боловсролтой, 11.9 хувийг суурь боловсролтой, 2.6 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн халамжийн сангаас 2018 оны 2-р сарын байдлаар 5558 хүн 753.4 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 67.8 сая.төг буюу 9.9 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 709 хүн хамрагдаж 270.5 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 0.9 сая.төг буюу 0.3 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 2-р сарын байдлаар 1457.6  сая төгрөг, зарлага 5609.8 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 282.7 сая төг буюу 16.2  хувиар буурч, зарлага 156.1 сая төг буюу 2.9 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 282.7 сая төгрөгөөр буурсан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлогогүй байгаа нь голлон нөлөөлсөн байна. Харин тэтгэврийн даатгалын сангийн орлого 158.7 сая.төг буюу 15.2 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 0.7 сая.төг буюу 2.9 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2018 оны 2-р сарын байдлаар 146 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 148 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 11      буюу 8.1 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 11 буюу 8 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2018 оны 2-р сарын байдлаар 60 болж, өмнөх оны мөн үеийнхээс 53 тохиолдол буюу 47 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 25 буюу 41 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 25 буюу 41 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 2 сарын байдлаар 52 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэргээр буюу 11.9 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.2 хувиар буурсан байна. Хэргийн өнгөөр нь авч үзвэл: Гэмт хэргийн улмаас 17 хүн гэмтсэн нь ХЭМХБЭГХ-ийн улмаас 11, бусад хэрэгийн улмаас ,1 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 2-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар, сарын эхнээс 1.8 хувиар, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны 2-р сарын байдлаар 9293.8 сая төгрөг, зарлага  7586.4 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 1707.4 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 35.6 хувийг татварын орлого, 4 хувийг татварын бус орлого, 59.6 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2018 оны 2-р сарын байдлаар 7586.4 сая.төг болоход 78 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  14.5 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.   Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр:

Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны 2-р сарын байдлаар  924.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1573.8 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 4.3 хувиар өсч, борлуулалт  24.3  хувиар  буурсан  байна.
Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулалдаг Хангайн гурил ХХК , Орхон мандал ХХК үйлдвэрлэлт байхгүй, ИНТОСЭ ХХК гурилын үйлдвэр үйлдвэрлэлт урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж будаа муутай үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2018 оны 2 сарын  байдлаар 21.5 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.1 мян.толгой малаар өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 2.1  мянга, үхэр 4.9 мянга,  хонь 3.7 мянга, ямаа 7.5 мянга  оны эхний малын 0.6 хувь нь хорогдоод байна. Нийт хорогдлын дийлэнх 61.1 хувийг ямаа, хонь эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Могод сум 20.8 хувь, Орхон сум 18.2 хувь, Бүрэгхангай сум 14.6 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна. Хорогдсон хээлтэгч 1.4 мянган толгой болж өмнөх оны мөн үеийнхээс ижил өсөлттэй байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

 

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 5-р сарын 2-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2233
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 97000
  Бензин, А-80 1625
  Бензин, А-92 1765
  Дизелийн түлш 2045

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого