Булган аймгийн 2018 оны 1-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 15 цаг 51 минут

Хүн ам: 2018 оны 1-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 94 хүүхэд, нас барсан 29 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 26 буюу 27 хувиар, нас баралт 10 буюу 34 хувиар тус тус өсжээ. 1-р сарын байдлаар 108 хүн шилжин ирж, 125 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 25 буюу 23.1 хувиар өсч, шилжин явсан хүн 65 буюу 65.7 хувиар буурсан байна. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 705 болсны 351 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.4 магистр, докторын, 18.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.9 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.8 хувийг суурь боловсролтой, 3.4 хувийг бага боловсролтой, 1.4 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 1-р сарын байдлаар 646.2  сая төгрөг, зарлага 2643.1 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 210.4 сая төг буюу 24.6  хувиар буурч, зарлага 112.4 сая төг буюу 4.4 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 210.4 сая төгрөгөөр буурсан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлогогүй байгаа нь голлон нөлөөлсөн байна.   Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 1-р сарын байдлаар 646.2  сая төгрөг, зарлага 2643.1 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 210.4 сая төг буюу 24.6  хувиар буурч, зарлага 112.4 сая төг буюу 4.4 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 210.4 сая төгрөгөөр буурсан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлогогүй байгаа нь голлон нөлөөлсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 1-р сарын байдлаар 62 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 64 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 3  буюу 11 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 3 буюу 10 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2017 оны 1-р сарын байдлаар 40 болж, өмнөх оны мөн үеийнхээс 18 тохиолдол буюу 31 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 18 буюу 45 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 17 буюу 42.5 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 2018 оны 1 сарын  байдлаар 29 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хэргээр буюу 27.5 хувиар өссөн байна. 2018 оны 1-р сарын байдлаар 695 зөрчилд 29657.3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Гудамж талбайд хэвийн бус явж орон гэртээ агсан согтуу тавьсны улмаас 16 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийхээс 46.6 хувиар буурсан байна. Захиргааны журмаар 4 хүнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж, торгуулсан 17 иргэн байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ:Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2018 оны 1-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар, өмнөх сарынхаас 0.7 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны 1-р сарын байдлаар 4385.7 сая төгрөг, зарлага  3497.5 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 888.2 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 37.5 хувийг татварын орлого, 4 хувийг татварын бус орлого, 58.3 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Төсвийн зарлага 2017 оны 11-р сарын байдлаар 48927 сая.төг болоход 74.6 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  14.5 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.      Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны 1-р сарын байдлаар  462.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 761.9 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 4.2 хувиар, борлуулалт  21.8  хувиар  тус тус буурсан  байна.Өмнөх оноос үйлдвэрлэлт, борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулалдаг Хангайн гурил ХХК үйлдвэрлэлт байхгүй, ИНТОСЭ ХХК, Орхон мандал ХХК гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэлт урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2018 оны 1 сарын  байдлаар 7.4 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 мян.толгой мал буюу 57.7 хувиар өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 902 толгой  буюу 12.2 хувь, үхэр 1.6 мянга буюу 21.4 хувь,  хонь 2.1 мянга буюу 35.1 хувь, ямаа 2.3 мянга буюу 31.2 хувь буюу оны эхний малын 0.2 хувь нь хорогдоод байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

 

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 08-р сарын 08-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1400
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого