Булган аймгийн 2017 оны 12-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 17. 11 цаг 06 минут

Хүн ам: 2017 оны байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 1239 хүүхэд, нас барсан 370 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 36 буюу 2.8 хувиар, нас баралт 35 буюу 9.4 хувиар тус тус буурчээ.1140 хүн шилжин ирж, 1322 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 181 буюу 15.8 хувиар, шилжин явсан хүн 341 буюу  25.8 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 1008 болсны 491 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.4 магистр, докторын, 17.1 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.3 хувийг бүрэн дунд боловсролтой, 7.1 хувийг суурь боловсролтой, 1.4 хувийг бага боловсролтой, 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны жилийн эцсийн байдлаар 12665.5  сая төгрөг, зарлага 35444.9 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 667 сая төг буюу 5.6  хувиар өсч, зарлага 3962.2 сая төг буюу 12.6 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 667 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 211.5 сая.төг буюу 2.9 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 149 сая.төг буюу 18 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 299.9 сая.төг буюу 9.5 хувиар, өссөн нь голлон нөлөөлсөн байна.   Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн сангаас 2017 оны жилийн эцсийн байдлаар 13921 хүн 4865.1 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 56.2 сая.төг буюу 1.2 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1238 хүн хамрагдаж 1657.2 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 119.1 сая.төг буюу 6.7 хувиар буурсан байна.Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 825 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 835 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 43  буюу 5 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 46 буюу 4.8 хувиар тус тус буурсан байна.Нялхасын эндэгдэл 2017 оны жилийн эцсийн  байдлаар 6 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 1 буюу 15 хувиар буурсан байна.Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2017 жилийн эцсийн байдлаар 352 болж, өмнөх оны мөн үеийнхээс 290 тохиолдол буюу 45 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 194 буюу 55.1 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 158 буюу  44.9 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 362 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 97 хэргээр буюу 36.6 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар, оны эхнээс 2.4 хувиар, өмнөх сарынхаас 1.0 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв:Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны жилийн эцсийн байдлаар 54025.5 сая төгрөг, зарлага  53697.1 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 328.4 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 37.9  хувийг татварын орлого, 4 хувийг татварын бус орлого, 58.1 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Аймгийн төсвийн зарлагын хэмжээ 2017 оны жилийн эцсийн байдлаар 53697.1 сая.төг болоход 73.7 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  16.5 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.  Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр:Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны жилийн эцсийн байдлаар  3651.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 6698.7 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 33.4 хувиар, борлуулалт  9  хувиар  тус тус буурсан  байна . 
Өмнөх оноос үйлдвэрлэлт, борлуулалт буурсан шалтгаан нь  аймгийн хэмжээнд үйлдвэрлэлт явуулалдаг Хангайн гурил ХХК, ИНТОСЭ ХХК, Орхон мандал ХХК гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэлт урьд оноос эрс бага 2017 онд гантай байснаас ургац алдаж үйлдвэрлэлт муу байгаас шалтгаалж байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1346.3 мянга буюу 85.6 хувь нь 2017 оны 4 улирлын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 87.5 хувь, эм хонины 86.9 хувь, ингэний 62.0 хувь, үнээний 78.8 хувь, гүүний 71.0 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна.Гарсан төлийн 96.1 буюу 1296.3 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 пунктээр буурсан байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан: 2017 онд  аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42992.7 га, төмс 382.89 га, хүнсний ногоо 146.11 га, техникийн ургамал 4496 га, тэжээлийн ургамал 288 га, эмийн ургамал 253.5 га талбайд тус тус тариалтыг хийжээ.   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 4-р сарын 11-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 102000
  Бензин, А-80 1625
  Бензин, А-92 1765
  Дизелийн түлш 2045

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого