Булган аймгийн 2017 оны 11-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 12 цаг 46 минут

Хүн ам: 2017 оны 11-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 1113 хүүхэд, нас барсан 331 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 0.8 хувиар, нас баралт 8.7 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 379 болсны 217 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.5 магистр, докторын, 28.8 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 5.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 53.3 хувийг бүрэн дунд боловсролтой, 5.5 хувийг суурь боловсролтой, 2.1 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 11-р сарын байдлаар 10896.9  сая төгрөг, зарлага 31788.3 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 407.4 сая төг буюу 3.9  хувиар өсч, зарлага 2071.8 сая төг буюу 7.0 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 407.4 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэмжийн даатгалын сангийн орлого 107.8 сая.төг буюу 14.9 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 394.8 сая.төг буюу 15.0 хувиар, өссөн нь голлон нөлөөлсөн байна.   Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж:Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 11-р сарын байдлаар 12076 хүн 4303.9 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 33.7 сая.төг буюу 0.8 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1209 хүн хамрагдаж 1508.0 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 102.4 сая.төг буюу 6.4 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2017 оны 11-р сарын байдлаар 749 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 757 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 66  буюу 8.8 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 49 буюу 6.1 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2017 оны 11-р сарын байдлаар 451 болж, өмнөх оны мөн үеийнхээс 246 тохиолдол буюу 36 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 227 буюу 50.3 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 174 буюу 38.6 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2017 оны 11-р сарын  байдлаар 353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хэргээр буюу 43.5 хувиар өссөн байна.    Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны 11-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2.0 хувиар, оны эхнээс 1.5 хувиар өсч, харин өмнөх сарынхаас 0.3 хувиар буурсан байна.  Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны 11-р сарын байдлаар 48927 сая төгрөг, зарлага  45316 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 3611 сая төгрөгний эерэг гарлаа.Нийт өр 325.2 сая, нийт авлага 46.9 сая төгрөг байна.Цалин, НДШ-ийн өр 146.9 сая, тогтмол зардлын өр 101.9 сая, эмийн өр 25.5 сая, шатахууны өр 12 сая, албан томилолтын өр 11.1 сая, бусад зардлын өр 16.3 сая төгрөг байна.   Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны эхний 11 сарын байдлаар  2830.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5681.9 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 32.2 хувиар, борлуулалт  5.7  хувиар  тус тус буурсан  байна . Өмнөх оноос үйлдвэрлэлт 1 дахин буурсан нь Хангайнгурил ХХК, ИНТОСЭ ХХК гурлын үйлдвэрүүд үйлдвэрлэлт байхгүйн улмаас шалтгаалж байна. 

 Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1295.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 11 сарын  байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.3 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.8 хувь, гүүний 66.0 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан:2017 оны байдлаар Аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42992.7 га, төмс 382.89 га, хүнсний ногоо 146.11 га, техникийн ургамал 4496 га, тэжээлийн ургамал 288 га, эмийн ургамал 253.5 га талбайд тус тус тариалтыг хийжээ.   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 07-р сарын 04-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1690
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2130

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого