Булган аймгийн 2017 оны 10-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 10 цаг 15 минут

Хүн ам: 2017 оны 10-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 998 хүүхэд, нас барсан 300 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 1.7 хувиар, нас баралт 8.2 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 367 болсны 227 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 0.3 магистр, докторын, 25.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.0 хувийг бүрэн дунд боловсролтой, 6.8 хувийг суурь боловсролтой, 1.9 хувийг бага боловсролтой, 0.5 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 10-р сарын байдлаар 9757.9  сая төгрөг, зарлага 28884.7 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 273.2 сая төг буюу 2.9  хувиар өсч, зарлага 2124.3 сая төг буюу 7.9 хувиар өслөө.     Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж:Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 10-р сарын байдлаар 8393 хүн 3864.1 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 56.6 сая.төг буюу 1.5 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1585 хүн хамрагдаж  1370.7 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 96.9 сая.төг буюу 6.6 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2017 оны 10-р сарын байдлаар 675 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 682 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 66  буюу 9 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 62 буюу 8 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2017 оны 10 сарын  байдлаар 310 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 95 хэргээр буюу 44.1 хувиар өссөн байна.   Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны 10-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар, оны эхнээс 1.8 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны 10-р сарын байдлаар 44005.9 сая төгрөг, зарлага  40444.7 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 3561.2 сая төгрөгний эерэг гарлаа.Нийт өр 305.2 сая, нийт авлага 46.9 сая төгрөг байна.Цалин, НДШ-ийн өр 136.3 сая, тогтмол зардлын өр 101.9 сая, эмийн өр 30.1 сая, шатахууны өр 10.6 сая, албан томилолтын өр 10.0 сая, бусад зардлын өр 16.3 сая төгрөг байна.   Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны эхний 10 сарын байдлаар  2431.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5026.1 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 31.1 хувиар, борлуулалт  3.7  хувиар  тус тус буурсан  байна .   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1295.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 10 сарын  байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.3 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.8 хувь, гүүний 66.0 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан:2017 оны 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42992.7 га, төмс 382.89 га, хүнсний ногоо 146.11 га, техникийн ургамал 4496 га, тэжээлийн ургамал 288 га, эмийн ургамал 253.5 га талбайд тус тус тариалтыг хийжээ.   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 4-р сарын 11-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 102000
  Бензин, А-80 1625
  Бензин, А-92 1765
  Дизелийн түлш 2045

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого