Булган аймгийн 2017 оны 9-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 10 сар 11. 19 цаг 00 минут

 

Хүн ам: 2017 оны 3-р улирлын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 878 хүүхэд, нас барсан 268 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 2.1 хувиар, нас баралт 9.7 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 435 болсны 236 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.7 магистр, докторын, 24.1 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 7.1 хувийг суурь боловсролтой, 1.4 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 3-р улирлын байдлаар 8831.9  сая төгрөг, зарлага 25900.0 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 417.5 сая төг буюу 5.0  хувиар өсч, зарлага 1841.6 сая төг буюу 7.7 хувиар өслөө.    Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж:Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 3-р улирлын байдлаар 7541 хүн 3551.4 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 194.1 сая.төг буюу 5.8 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1099 хүн хамрагдаж  1181.5 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 127.6 сая.төг буюу 9.7 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2017 оны 3-р улирлын байдлаар 602 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 609 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 68  буюу 10 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 61 буюу 9 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Цаг уур: Агаарын температурын сарын дундаж нь нутгаар  0-5 градус,  дулаан буюу ихэнх  нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна. Эх сурвалж: Ус, цаг уур орчин шинжилгээний алба

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2017 оны 3-р улирлын  байдлаар 291 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 97 хэргээр буюу 50 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 33 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.2 хувиар өссөн байна.   Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар, оны эхнээс 1.7 хувиар өссөн байна. Харин өмнөх сарынхаас 0.7 хувиар буурсан байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны 3-улирлын байдлаар 39327.6 сая төгрөг, зарлага  35996.1 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 3331.5 сая төгрөгний эерэг гарлаа. Нийт авлага 38.9 сая. өглөг 227.8 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин. НДШ-ийн өр 102.5 сая төг. халаалт. гэрэл цахилгаан. цэвэр бохир усны өр 69.6 сая. эмийн өр 36.5 сая. албан томилолт 6.6 сая. бусад зардлын өглөг 12.6 сая төгрөг байна.    Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны 3-р улирлын байдлаар  2154.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4662.5 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 35.3 хувиар, борлуулалт  1.7  хувиар  тус тус буурсан  байна .  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Барилга: Барилга угсралт, их засварын ажил 2017 оны 3-р улирлын байдлаар 7868.9 сая.төг-ний ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 4963.0 сая.төг буюу 270.8 хувиар өссөн байна. Нийт барилга угсралт их засварын ажлын 75.0 сая.төг буюу 0.9 хувийг орон сууцны барилга, гарааштай, 478.6 сая.төг буюу 6.1 хувийг хатуу хучилттай авто зам, 5797.8 сая.төг буюу 73.8 хувийг төмөр бетон гүүр, гүүрэн гарц, 598.9 сая.төг буюу 7.6 хувийг далан, суваг, шугмын ажил, 197.4 сая.төг буюу 2.5 хувийг бусад зам талбайн ажил, 721.1 сая.төг буюу 9.2 хувийг инженерийн барилга байгууламжийн их засварын ажил эзэлж  байна. Эх сурвалж: Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компианууд.

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1294.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 8 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.2 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.4 хувь, гүүний 65.6 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна.
Гарсан төлийн 97.2 буюу 1258.9 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 пунктээр өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Тээвэр: 2017 оны эхний 3-улирлын байдлаар нийт 8875 тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Үүний 4086 нь суудлын автомашин, 3829 нь ачааны автомашин, 477 мотоцикл, 84 нь чиргүүл байна. Эхний 3-улирлын байдлаар төсөвт нийт 10263.0 мянган төгрөгийн тээврийн хэрэгслийн татвар төвлөрсөн байна.Эх сурвалж: Булган аймгийн авто тээврийн төв.

Холбоо: Шуудан холбооны салбарын орлого 2017 оны 3-р улиралд 365.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар буюу 18.3 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Нийт орлогод хүн амаас орсон орлого 156.2 сая төгрөг байна. Үүрэн телефон хэрэглэгчдын тоо 36124 байна. Эх сурвалж: Булган аймгийн холбооны салбар

Өмч: 2017 оны 3-р улиралд  6 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, 9 тээврийн хэрэгсэл борлуулж, 37.4 сая төгрөгийг орон нутгийн хөрөнгө борлуулсны орлогын дансанд төвлөрүүлсэн. Эх сурвалж: Булган аймгийн өмчийн газар

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1295.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 3 улирлын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.3 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.8 хувь, гүүний 66.0 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна. Гарсан төлийн 97.2 буюу 1295.7 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 пунктээр өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан: 2017 оны 9-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42992.7 га, төмс 382.89 га, хүнсний ногоо 146.11 га, техникийн ургамал 4496 га, тэжээлийн ургамал 288 га, эмийн ургамал 253.5 га талбайд тус тус тариалтыг хийжээ.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх

 


Сэтгэгдэл бичих

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.09.27-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик