Булган аймгийн 2017 оны 8-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 13. 10 цаг 36 минут

Хүн ам: 2017 оны 8-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 669 хүүхэд, нас барсан 205 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 0.6 хувиар, нас баралт 6.3 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 464 болсны 245 эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.8 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 61.2 хувийг бүрэн дунд боловсролтой, 8.2 хувийг суурь боловсролтой, 0.9 хувийг бага боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Ажлын шинэ байранд орсон иргэн 479 байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 35.2 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 8-р сарын байдлаар 7943.8  сая төгрөг, зарлага 22946.6 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 536.4 сая төг буюу 7.2  хувиар өсч, зарлага 1668.7 сая төг буюу 7.8 хувиар өслөө.   Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 8-р сарын байдлаар 7218 хүн 3072.7 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 107.9 сая.төг буюу 3.6 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1106 хүн хамрагдаж  1093.8 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 68.9 сая.төг буюу 5.9 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2017 оны 8-р сарын байдлаар 546 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 553 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 52  буюу 9.7 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 45 буюу 7.5 хувиар тус тус буурсан байна. Нялхасын эндэгдэл 2017 оны 8-р сарын  байдлаар 5 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 2 буюу 29 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 2017 оны 8-р сарын  байдлаар 250 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 71 хэргээр буюу 27 хувиар өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар, оны эхнээс 2.2 хувиар өссөн байна. Харин өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн байна Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны 8-р сарын байдлаар 34453.4 сая төгрөг, зарлага  31319.7 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 3133.7 сая төгрөгний эерэг гарлаа.Нийт авлага 66.7 сая, өглөг 232.9 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 84.3 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 100.6 сая, эмийн өр 21.0 сая, албан томилолт 8.6 сая, бусад зардлын өглөг 18.0 сая төгрөг байна.    Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны эхнээс 8 сарын байдлаар  1957.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4361.7 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 1 дахин, борлуулалт  3.3  хувиар  тус тус буурсан  байна .   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1294.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 8 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.2 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.4 хувь, гүүний 65.6 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна.
Гарсан төлийн 97.2 буюу 1258.9 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 пунктээр өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан: 2017 оны 8-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42992.7 га, төмс 382.89 га, хүнсний ногоо 146.11 га, техникийн ургамал 4496 га, тэжээлийн ургамал 288 га, эмийн ургамал 253.5 га талбайд тус тус тариалтыг хийжээ.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 10-р сарын 24-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1920
  Дизелийн түлш 2270

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого