Булган аймгийн 2017 оны 7-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 10. 13 цаг 56 минут

Хүн ам: 2017 оны 7-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 669 хүүхэд, нас барсан 205 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 0.6 хувиар, нас баралт 6.3 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ 

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 739 болсны 362 эмэгтэй байна. Ажил хайгч  иргэдийн магистр, доктор боловсролтой 0.3 хувийг, 15.2 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 66.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.2 хувийг суурь боловсролтой, 0.8  хувийг боловсролгүй иргэд, бага боловсролтой иргэд 1.2 хувийг  эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал:ийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 7 сарын  байдлаар 7016.2  сая төгрөг, зарлага 20055.3 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 2046.2 сая төг буюу 29.2  хувиар , зарлага 7487.1 сая төг буюу 37.3 хувиар тус тус  өслөө.  Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 7-р сарын байдлаар 6519 хүн 2274.9 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 40.6 сая.төг буюу 1.8 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1084 хүн хамрагдаж  824.6 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.8 сая.төг буюу 2.6 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд:Аймгийн хэмжээнд 2017 оны 7-р сарын байдлаар 482 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 488 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 54  буюу 10.1 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 49 буюу 9.2 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2017 оны 7-р сарын байдлаар 319 болж, өмнөх оны мөн үеийнхээс 279 тохиолдол буюу 47 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 187 буюу 58 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 99 буюу 31 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 2017 оны 7-р сарын  байдлаар 201 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 36 хэргээр буюу 21.8 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар, оны эхнээс 2.2 хувиар өссөн байна. Харин өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн байна Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны 7-р сарын байдлаар 31410.5 сая төгрөг, зарлага  28213.3 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 3197.2 сая төгрөгний эерэг гарлаа.Нийт авлага 66.7 сая, өглөг 232.9 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 84.3 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 100.6 сая, эмийн өр 21.0 сая, албан томилолт 8.6 сая, бусад зардлын өглөг 18.0 сая төгрөг байна.      Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны эхнээс 7 сарын байдлаар  1892.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4286.3 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 39.5 хувиар, борлуулалт  3.7  хувиар  тус тус буурсан  байна .    Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1294.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 7 сарын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.2 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.4 хувь, гүүний 65.6 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан: 2017 оны 7-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа  42992.7 га, төмс 382.89 га, хүнсний ногоо 146.11 га, техникийн ургамал 4496 га, тэжээлийн ургамал 288 га, эмийн ургамал 253.5 га талбайд тус тус тариалтыг хийжээ.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.09.27-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик