Булган аймгийн 2016 оны жилийн эцсийн танилцуулга

Нийтэлсэн: 2017 он 07 сар 27. 10 цаг 58 минут

I.1 Хүн амын тоо
Хүн амын тоо Улсын хэмжээнд 3063568 болж 5790 хүн буюу 0.1 хувиар өссөн бол хангайн бүсэд 585749 хүн болж 8497  буюу 1.4 хувиар өссөн байна. Булган аймгийн хүн ам 2016 онд 61149 болж 2015 оноос 1135 хүн буюу 1.8 хувиар өссөн байна. 

I.2 Хүйсийн харьцаа:    Монгол  улсын  хүн амын хүйсийн харьцаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү байгаа бол манай аймагт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байна. Нийт хүн амын 31077 буюу 50.8 хувь нь эрэгтэйчүүд, 30072 буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо) 2015 онд 103.4, 2016 онд 103.3 болсон байна. 

I.3 Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь: Булган аймгийн сумдын хүн амын жилийн дундаж өсөлтийн дүр төрх 2005-2010 онд Бугат (-0.1), Рашаант (-0.9), Хишиг-Өндөр (-0.1) буурч байсан бол 2011-2016 онд Сэлэнгэ сумын хүн ам (-0.2) хувиар буурч, бусад сумдын хүн ам (0.1-4.4) хувиар өссөн байна.  2011-2016 онд хүн амын дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр Орхон сум (4.4), Бугат сум (3.9) Дашинчилэн сум (3.7) байна. 

I.4 Хүн амын ердийн цэвэр өсөлт:  Төрөлт, нас баралтын тооноос шалтгаалан энэ үзүүлэлт эерэг, сөрөг байж болно. Аймгийн хүн амын тооны өөрчлөлт эерэг буюу өсөлттэй байна. Тухайлбал 2013 онд цэвэр өсөлт 1063, 2014 онд 1082, 2015 онд 1001 болсон бол 2016 870 болон өмнөх оныхоос 131 буюу 13 хувиар буурсан байна.Хүн амын ердийн цэвэр өсөлтийн коеффициент нь 14.3 байгаа нь 1000 хүн тутамд 14 хүнээр нэмэгдэж байгааг харуулж байна.

 I.5 Дундаж наслалт: Булган аймгийн хүн амын дундаж наслалт 2016 оны байдлаар 70.7 болж өмнөх оны мөн үеийнхээс 2.1 нас буюу  3 хувиар буурсан байна. Энэ бууралт нь нялхсын эндэгдэл ихэссэнтэй холбоотой байна.

I.6 Хүн амын нас хүйсийн суварга: Нийт хүн амын тоонд насны бүлэг тус бүрийн хүн амын эзлэх хувийн жин 2015 онд 2010 оныхоос 15-19, 20-24 насных буурчээ. Харин 0-4, 5-9 насны бүлэг дэх хүн амын хувийн жин 2010 оныхоос нэмэгдсэн байна. 

 

I.7 Хүн ам зүйн ачаалал: Хүн амын насны бүтцийн өөрчлөлтийг илүү харуулж чадах, эдийн засгийн тодорхой ач холбогдолтой үзүүлэлт бол хүн ам зүйн ачаалал юм. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн харьцааг хүн ам зүйн ачаалал гэдэг. Энэхүү үзүүлэлт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хүний хүчин зүйл, тэр дундаа, насны бүтэц хэр нөлөөлж байгааг харуулдаг

I.8 Хүн амын нягтрал:  Улс төр, соёл, түүх, засаг захиргаа, цаг агаар, газар зүй зэрэг олон хүчин зүйлс хүн амын суурьшил, улмаар хүн амын нягтралд нөлөөлдөг. Орон нутгийн хүн амын нягтралд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлс нь шилжих хөдөлгөөн байна. Булган аймгийн нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2015 онд 1.2 хүн ногдож байсан бол 2016 онд 1.3 хүн ногдож байна. Булган сум хүн амын нягтралаараа хамгийн өндөр байна. 2015 онд нэг квадрат километрт 122.3 хүн ногдож байснаа 2016 онд 125.1 хүн болсон байна. Хөдөөгийн сумдаас 2015 онд Рашаант нэг квадрат киломерт 3.1 хүн, Хангал 2.7 хүн ногдож байгаа нь хамгийн өндөр байсан бол 2016 онд мөн Рашаат нэг квадрат километрт 3.1 хүн, Хангал  нэг квадрат километрт 2.8 хүн ногдож байгаа нь мөн адил өндөр байна. Хүн амын нягтрал хамгийн бага байгаа сум нь газар нутагийн хэмжээ ихтэй Тэшиг суманд  0.4, Хутаг-Өндөр суманд 0.9  хүн нэг квадрат километрт ногдож байна. 

I.9 Хүн амын суурьшил: Аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүйн зэрэгцээ газар зүйн янз бүрийн бүсэд оршдог, байгалийн баялаг, нутаг дэвсгэрт жигд бус тархсан, уур амьсгал газар зүйн бүсүүдэд ялгаатай, эрс тэс байдаг, дэд бүтэц, эдийн засгийн байдлаас хамааран хүн амын суурьшил, нягтрал, хөгжлийн төвшин өөр өөр байна. Хүн амын суурьшлыг хот, хөдөө, бүс нутгаар тодорхойлох нь тухайн  нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хөгжлийг гүнзгийрүүлэн судалж, орон нутгийн онцлогт тохирсон бодлого боловсруулах үндэс болох юм. 

 

I.10 Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны жилийн эцэст 1456  болсны 709 нь эмэгтэйчүүд байна. Өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч иргэн 958 хүн буюу 2.9 дахин  өссөн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэн 1066 болсны 523 эмэгтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал 624 хүн буюу 2.4 дахин хувь өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.18 хувийг магистр болон докторын зэрэгтэй, 17.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.93 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.06 хувийг техникийн болон мэргэжлийн, 53.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 14.6 хувийг суурь боловсролтой, 3.84 хувийг бага боловсролтой, 0.75 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

I.11 Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны жилийн эцсийн байдлаар 11998.5 сая төгрөг, зарлага 31482.7 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 1539.9 сая төг буюу 14.7  хувиар өсч, зарлага 1650.4 сая төг буюу 5.5 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 1539.9 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэмжийн даатгалын сангийн орлого 56.9 сая.төг буюу 7.4 хувиар, тэтгэврийн даагалын сангийн орлого 460.5 сая.төг буюу 6.8 хувь, эрүүл мэндийн даатгалын сан 957.6 сая.төг буюу 43.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 1650.4 сая.төг буюу 5.5 хувиар нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сан 2006 сая.төг буюу 7.8 хувиар, ажилгүйдлийн  даатгалын сан 105.3 сая.төг буюу 43.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тэтгэмжийн даатгалын сан 80.7 сая.төг буюу 7.1 хувиар, эрүүл мэндийн даатгалын сан 79.2 сая.төг буюу 3.4 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сан 301 сая.төг буюу 55.6 хувиар тус тус буурсан байна.

I.12 Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2016 оны   жилийн эцсийн байдлаар 868 эх   амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 871 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 117 буюу 11.8 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 120 буюу 12.1 хувиар тус тус буурсан байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхасын эндэгдэл 2016 оны жилийн эцсийн байдлаар 14, 0-ээс 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл  12 болж өмнөх оны мөн үеийнхээс 5 тохиолдол буюу 29.4 хувиар буурсан байна.
Нялхасын эндэгдэл 2016 оны жилийн эцэст 12 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 буюу 29.4 хувиар буурсан байна.

I.13 Цаг уур: 2017 оны 1 дүгээр сарын урьдчилсан төлөв: Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг.

Энэ сард нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх. 
Уур амьсгалын дунджаар нутгийн хойд хэсгээр 2-3мм, бусад нутгаар 2мм хүртэл цас ордог. 
Энэ сард нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй
 

 


Сэтгэгдэл бичих

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.09.27-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик