Булган аймгийн 2017 оны 6-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 09. 19 цаг 47 минут

Хүн ам: 2017 оны эхний хагас жилийн байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 578 хүүхэд, нас барсан 162 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 5 хувиар, нас баралт 24 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ 

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 373 болсны 200 эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 5.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 1.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 77.5 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.0 хувийг суурь боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа бөгөөд бага боловсролтой иргэд бүртгэгдээгүй байна.Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 2-улирлын байдлаар 6040.2  сая төгрөг, зарлага 17149.7 сая төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 15.7 сая төг буюу 0.3  хувиар буурч, зарлага 1166.6 сая төг буюу 7.3 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 15.7 сая төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 73.7 сая.төг буюу 2.0 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 41.7 сая.төг буюу 14 хувиар, буурсан нь голлон нөлөөлсөн байна. Эх сурвалж: Булган аймгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар

Нийгмийн халамж: ННийгмийн халамжийн сангаас 2017 оны 2-р улирлын байдлаар 6519 хүн 2274.9 сая төгрөгийн тэтгвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 40.6 сая.төг буюу 1.8 хувиар өсч харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 1084 хүн хамрагдаж  824.6 сая.төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.8 сая.төг буюу 2.6 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 409 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 414 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх 36  буюу 8 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 31 буюу 7 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 300 болж, өмнөх оны мөн үеийнхээс 264 тохиолдол буюу 46.8 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 182 буюу 60.6 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 90 буюу 30 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг:Аймгийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 153 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6 хэргээр буюу 4.1 хувиар буурсан байна.Гэмт хэргийн улмаас 13 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар буурсан байна.  Хэргийн өнгөөр нь авч үзвэл: Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн улмаас 2, бусдыг санаатай алах гэмт хэргийн улмаас 1, бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн улмаас 2, ХАБАЖЭГХ-ийн улмаас 7 иргэн тус тус амь насаа алдсан байна. Гэмт хэргийн улмаас 70 иргэн гэмтсэн нь ИЭЧЭМЭГ хэргийн улмаас 56,  ХАБАЖЭГ хэргийн улмаас 6, бусад хэргийн улмаас 8 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 буюу 6.1 хувиар өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2017 оны 6-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар, оны эхнээс 2.4 хувиар, өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны эхний хагас жилийн байдлаар 28600.6 сая төгрөг, зарлага  25394.6 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 3206 сая төгрөгний эерэг гарлаа.Орон нутгийн төсвийн орлогын 33.9  хувийг татварын орлого, 4 хувийг татварын бус орлого, 61.1 хувийг улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг эзэлж байна. Аймгийн төсвийн зарлагын хэмжээ 2017 оны эхний хагас жилийн байдлаар 25394.6 сая.төг болоход 75.6 хувийг бараа ажил үйлчилгээний зардал,  16.5 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.     Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2017 оны эхний хагас жилийн байдлаар  1815.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4158.3 сая төгрөгийн борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 41 хувиар, борлуулалт  6.2  хувиар  тус тус буурсан  байна   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: ймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1573.7 мянган хээлтэгч малын 1294.7 мянга буюу 82.3 хувь нь 2017 оны 2-р улирлын байдлаар төллөсөн байна. Эм ямааны 83.2 хувь, эм хонины 84.9 хувь, ингэний 50.2 хувь, үнээний 71.4 хувь, гүүний 65.6 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ижил хувьтай байна. Гарсан төлийн 97.2 буюу 1258.9 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 пунктээр өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Газар тариалан: 2017 оны 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 39641.06 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үеээс 5138 га буюу 14.9 хувиар өссөн байна. Үр тариа  37410.4 га, төмс 269.85 га, хүнсний ногоо 79.102 га, техникийн ургамал 1701 га, тэжээлийн ургамал 148 га, эмийн ургамал 3.5 га талбайд тус тус тариалсан байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тосгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.08.16-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик