Булган аймгийн 2016 оны "Аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоон"-ы салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 15. 11 цаг 30 минут

Аж үйлдвэр: 2016 онд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт оны үнээр 5711.5 сая төгрөг болж өмнөх оноос 35.1 хувиар буурсан байна. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 4.7 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 63.9 хувийг боловсруулах аж үйлдвэр, 31.4 хувийг дулаан уус, ус үйлдвэрлэлт эзэлж байна. 2016 онд аймгийн уул уурхайн салбарын үйлдвэрлэлт 269.7 сая төгрөг болж өмнөх оноос 3.6  дахин буурсан нь хамгийн өндөр бууралттай байна.  Аж үйлдвэрийн салбар нь  2016 онд 7786.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 40.2 хувиар буурсан байна. Нийт борлуулалтын 3.5 хувийг уул уурхайн салбарт, 51.3 хувийг боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 45.2 хувийг дулааны салбарт хийсэн байна.   

Бизнес регистрын сан: Монгол улсын хэмжээнд 2016 онд 141502 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагийн 51.0 хувь буюу 72182 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт аж ахуйн нэгж байгууллагын 8.3 хувь буюу 11758 хангайн бүсэд бүртгэлтэй байгаагийн 11.3 хувь буюу 1330 нь Булган аймагт бүртгэлтэй байна. Аймгийн бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оноос 8.3 хувиар өссөн байна. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагын 80.5 хувь буюу 1071 нь 2016 онд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоо 2015 оноос 8.8 хувиар өссөн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн: рьдчилсан гүйцэтгэлээр 2016 онд Булган аймаг нь 294.5 тэрбум төгрөгийн ДНБ-н бий болгосны 57.3 хувийг хөдөө аж ахуйн салбар, 18.9 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 23.8 үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна. 2016 онд  урьдчилсан гүйцэтгэлээр Булган аймаг нь хангайн бүсийн ДНБ-ний 9.4 хувь буюу 294.5 тэрбум төгрөгийг бүрдүүлж өмнөх оноос 6.9 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар буурсан байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 4.8 сая төгрөг болсон нь өмнөх оноос 0.2 хувиар буурчээ. 2016 онд хангайн бүсэд  аймгуудын ДНБ-ний 38.6 хувийг Орхон аймаг бүрдүүлсэн байна. Мөн хангайн бүсийн аймгуудын ДНБ-ний 30.8 хувийг хөдөө аж ахуйн салбарт, 45.2 хувийг аж үйлдвэр, барилгын салбарт, 24.0 хувийг үйлчилгээний салбар бий болсон нэмүү өртөг эзэлж байна

Тээвэр, холбоо: Аймгийн тээврийн салбар нь  2016 онд 10.3 мянган тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 7.2 хувиар өссөн, ачаа эргэлт 4747.4 мян.тн.км явсан байна. Тус салбар нь 2016 онд 33.5 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос 0.1 хувиар өсч, зорчигч эргэлт 3 дахин буурсан байна. Тээврийн салбарын нийт орлого оны үнээр 160.2 сая төгрөгт хүрч өмнөх оноос 3 дахин өссөн нь хуурай замын ачаа тээврийн орлого 128,3 сая төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.  Тээврийн хэрэгслийн тоо 9146 болсоны 4058 буюу 44.4 хувь нь суудлын авто машин эзэлж байна. 

Барилга: 2016 онд Булган аймагт 8639.3 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 4705.6 сая төгрөг буюу 35.3 хувиар буурсан байна.   Нийт барилга угсралт их засварын ажлын 32.2 хувийг орон сууцны барилга, гарааштай, үйлчилгээтэй, 12.2 хувийг спорт, биеийн тамир, 13.6 хувийг нь инженерийн барилга байгууламжийн их засварын ажил эзэлж байна. Харин инженерийн барилга байгууламжийн, их засварын ажил 2016 оны жилийн эцсийн байдлаар 1177.6 сая.төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 209.6 сая.төгрөг буюу 21.6 хувиар өссөн байна.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ                        


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2018 оны 5-р сарын 2-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2233
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 97000
  Бензин, А-80 1625
  Бензин, А-92 1765
  Дизелийн түлш 2045

 

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого