Булган аймгийн 2016 оны "Хөдөлмөр эрхлэлтийн танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 13. 11 цаг 37 минут

Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлогын шинжтэй олон баримт бичиг, хууль эрхийн актууд хэрэгжиж байна. Тухайлбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2001 онд батлагдаж, 2007 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2002 онд батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (2005-2008) зэрэг баримт бичгүүд байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхыг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр  эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Манай аймгийн хүн амын тоо 2011 оноос тасралтгүй өсч, 2016 онд өмнөх оноос 1.8 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь 2011 онд 64.4 хувийг, 2016 онд 62.7 хувийг эзэлж байна. Ажиллагсдын тоо 2012 оноос 1.1 хувиар буурсан байна. Эдийн засгийн идэвхитэй хүн ам Хангайн бүсийнхээ бусад аймгуудтай харьцуулахад хамгийн бага 9.7 хувийг эзэлж байна. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 7.6 хувиар буурсан ба ажилгүйдлийн түвшин өмнөх оноос 0.4 пунктээр өссөн байна. Булган аймаг улсын хэмжээнд хөдөлмөрийн насны нийт хүн амын 1.8 хувь, ажиллагсадын 2.4 хувь, ажилгүй иргэдийн 1.3 хувь, эдийн засгийн идэвхигүй хүн ам 1.2 хувийг тус тус бүрдүүлж байна. Хангайн бүсэд 2016 онд улсын нийт эдийн засгийн идэвхитэй хүн амын 274.0 мянган буюу 22.1 хувь нь байна. Харин Булган аймгийн эдийн засгийн идэвхитэй хүн ам хангайн бүсийн эдийн засгийн идэвхитэй хүн амын 28.1 мянга буюу 10.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оноос 0.1 пунктээр буурсан байна. Улсын хэмжээнд эдийн засгийн идэвхитэй хүн амын 53.2 хувийг эрэгтэйчүүд, 46.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хангайн бүсийн 52.1 хувь эрэгтэйчүүд, 47.8 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол манай аймагт 54.2 хувийг эрэгтэйчүүд, үлдэх 45.7 хувь нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвхитэй хүн амыг бүрдүүлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.09.27-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик