"Булган аймгийн өрх, хүн амын 2014 оны танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2015 он 05 сар 01. 18 цаг 27 минут

Хүн амын тоо, хүйсийн харьцаа  Булган аймгийн хүн амын тоо 2014 оны жилийн эцэст 60334 болсон байна. Нийт хүн амын 30656 буюу 50.8 хувь нь эрэгтэйчүүд, 29678 буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байна.  Аймгийн хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо) 2010 онд 100.7, 2013 онд 101.6, 2014 онд 103.3 байна. Хүн амын хүйсийн харьцаа Орхон сум (113.0), Бүрэгхангай сум (109.0), Баяннуур сум (108.5), Гурванбулаг сум (108.2) байгаа нь хамгийн их байна. Харин Булган сумын хүн амын хүйсийн харьцаа (96.8) байна.

Хүн амын өсөлт Хүн амын тооны өөрчлөлтийг төрөх, нас барах, шилжих хөдөлгөөнөөр тодорхойлдог. Аймгийн хүн амын тоо 2010 онд өмнөх оноос 0.8 хувиар буурч, 2011 онд 0.2 хувиар, 2012 онд 0.3 хувиар, 2013 онд 0.4 хувиар, 2014 онд 2.5 хувиар тус тус өсчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд шилжин явалт саарч, төрөлт нэмэгдсэн холбоотой юм. Булган аймагт 2010-2014 онд 6753 хүүхэд мэндэлж, 1895 хүн нас барж, ердийн хөдөлгөөний цэвэр өсөлт 4858 хүн болсон байна.

Хүн амын нас хүйсийн бүтэц Нийт хүн амын тоонд насны бүлэг  тус бүрийн хүн амын эзлэх хувийн жин 2010 оныхоос 15-19 насных, 20-24 насных буурч, харин 0-4 насны, 5-9 насны бүлэг дэхь хүн амын хувийн жин нэмэгдсэн байна.

Хүн ам зүйн ачаалал Хүн амын насны бүтцийн өөрчлөлтийг илүү харуулж чадах эдийн засгийн тодорхой ач холбогдолтой үзүүлэлт бол хүн ам зүйн ачаалал юм. Тухайлбал хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн харьцааг хүн ам зүйн ачаалал гэнэ. Энэхүү үзүүлэлт нь нийгэм эдийн засгийн хөгжилд хүний хүчин зүйл, тэр дундаа, насны бүтэц хир нөлөөлж байгааг харуулдаг.  Булган аймгийн хүн ам зүйн ачаалал 2014 онд (45.9) байгаа нь 2010 оныхоос 0.1-ээр буурсан байна. Хүн ам зүйн ачаалал хамгийн өндөр Баян-Агт  сум (51.4), Могод сум (50.8), Тэшиг  сум (49.9) байна. 

Дэлгэрэнгүйг үзэх

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 24 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 1910

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого