Булган аймгийн 2019 оны 6-р сарын Нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 13. 10 цаг 19 минут
I.1 Хүн ам Иргэний бүртгэлд шинээр төрсөн 477 хүүхэд, нас барсан 187 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 118 буюу 19.8 хувиар буурсан бол нас баралт 7 буюу 3.8 хувиар өсжээ. 2019 оны хагас жилийн байдлаар 345 хүн шилжин ирж, 354 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 201 буюу 36.8 хувиар, шилжин явсан хүн 258 буюу 42.1 хувиар тус тус буурсан байна. Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1576.7 мянган хээлтэгч малын 1287.4 мянга буюу 81.7 хувь нь төллөсөн байна. Эм ямааны 81.4 хувь, эм хонины 84.1 хувь, ингэний 58.2 хувь, үнээний 70.3 хувь, гүүний 72.9 хувь төллөжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал мал төллөлт 13.7 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Гарсан төлийн 98.9 хувь буюу 1273.3 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал 1.7 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Том малын зүй бусын хорогдол 20.4 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 83.9 мян.толгой мал буюу 80.4 хувиар буурсан байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1.6 мянган толгой буюу 0.5 хувь, үхэр 1.4 мянган толгой буюу 0.5 хувь, хонь 11.0 мянган толгой буюу 0.6 хувь, ямаа 6.7 мянган толгой буюу 0.7 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2019 оны 5-р сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 02. 05 цаг 55 минут
Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 371 хүүхэд, нас барсан 160 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 308 буюу 3.8 дахин буурсан бол нас барал 86 буюу 3.2 дахин өсжээ5-р сарын байдлаар 287 хүн шилжин ирж, 294 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 72 буюу 20 хувиар, шилжин явсан хүн 106 буюу 26.5 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 602 болсны 303 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувийг магитр болон доктрын боловсролтой, 16.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.3 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.3 хувийг суурь боловсролтой, 3.3 хувийг бага боловсролтой, 0.5 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2018 оны "Хөдөлмөр эрхлэлтийн танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 01. 09 цаг 43 минут
Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлогын шинжтэй олон баримт бичиг, хууль эрхийн актууд хэрэгжиж байна. Тухайлбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2001 онд батлагдаж, 2007 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2002 онд батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (2005-2008) зэрэг баримт бичгүүд байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхыг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

2019 оны 4-р сарын инфографик гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 12 цаг 44 минут
2019 оны 4-р сарын инфографик гарлаа.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2019 оны 4-р сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 12 цаг 21 минут
I.1 Хүн ам Иргэний бүртгэлд шинээр төрсөн 105 хүүхэд, нас барсан 38 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 308 буюу 3.8 дахин буурсан бол нас барал 86 буюу 3.2 дахин өсжээ. 4-р сарын байдлаар 287 хүн шилжин ирж, 294 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 72 буюу 20 хувиар, шилжин явсан хүн 106 буюу 26.5 хувиар тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

2019 оны 3-р сарын инфографик танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 02. 06 цаг 55 минут
2019 оны 3-р сарын инфографик танилцуулга гарлаа
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2019 оны 3-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 17. 09 цаг 57 минут
Хүн ам: 2019 оны 1-р улирлын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 246 хүүхэд, нас барсан 40 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 79 буюу 47 хувиар буурсан бол нас баралт 48 буюу 94 хувиар өсжээ.1-р улирлын байдлаар 131 хүн шилжин ирж, 103 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 67 буюу 33 хувиар, шилжин явсан хүн 102 буюу 49.7 хувиар тус тус буурсан байна. . Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 571 байгаагийн 295 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувийг магистр, докторын, 18.4 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.9 хувийг бүрэн дунд боловсролтой, 8.4 хувийг суурь боловсролтой, 2.8 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын ХАӨМСан дах мэдээллийн баяжилт, засварын ажлыг хийж байна.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 03. 02 цаг 36 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “а”-д хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутамд явуулна гэж заасны дагуу “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-г сайжруулах ажлын хүрээнд 2019 оны 04-р сарын 02-ны өдөр Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар, Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хөгжимт жүжгийн театр, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Санхүүгийн хяналт аудитын алба,Булган аймгийн аудитын газар, Мал эмнэлэгийн газрын 148 албан хаагч /өрхийн/ 445 хүний мэдээллийг засварлах ажлыг Булган сумын багийн засаг дарга нартай хамтран зохион байгуулан ажиллаа.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 24 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 1910

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого