Булган аймгийн 2017 оны 2-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 17 цаг 55 минут
Хүн ам: 2017 оны 2-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 154 хүүхэд, нас барсан 42 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 1.2 хувиар өсч, нас баралт 23.8 хувиар буурчээ.2-р сарын байдлаар 225 хүн шилжин ирж, 300 хүн шилжин явсан нь өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн хүн 14 буюу 6.2 хувиар, шилжин явсан хүн 82 буюу 27.3 хувиар тус тус өссөн байна. Эх сурвалж: УБСГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Эх сурвалж: УБСГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2017 оны 2-р сард 1261 болсны 617 нь эмэгтэйчүүд байна. Өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч иргэн 697 хүн буюу 1.5 дахин өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэн 697 болсны 343 эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 53.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.5 хувийг суурь боловсролтой, 3.3 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2016 оны хүн амын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 16 цаг 09 минут
Хүн амын тоо Улсын хэмжээнд 3063568 болж 5790 хүн буюу 0.1 хувиар өссөн бол хангайн бүсэд 585749 хүн болж 8497 буюу 1.4 хувиар өссөн байна. Булган аймгийн хүн ам 2016 онд 61149 болж 2015 оноос 1135 хүн буюу 1.8 хувиар өссөн байна. Хүйсийн харьцаа: Монгол улсын хүн амын хүйсийн харьцаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү байгаа бол манай аймагт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байна. Нийт хүн амын 31077 буюу 50.8 хувь нь эрэгтэйчүүд, 30072 буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо) 2015 онд 103.4, 2016 онд 103.3 болсон байна. Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь: Булган аймгийн сумдын хүн амын жилийн дундаж өсөлтийн дүр төрх 2005-2010 онд Бугат (-0.1), Рашаант (-0.9), Хишиг-Өндөр (-0.1) буурч байсан бол 2011-2016 онд Сэлэнгэ сумын хүн ам (-0.2) хувиар буурч, бусад сумдын хүн ам (0.1-4.4) хувиар өссөн байна. 2011-2016 онд хүн амын дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр Орхон сум (4.4), Бугат сум (3.9) Дашинчилэн сум (3.7) байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт: Төрөлт, нас баралтын тооноос шалтгаалан энэ үзүүлэлт эерэг, сөрөг байж болно.
Дэлгэрэнгүй

1-р сарын инфографик танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 14. 11 цаг 13 минут
1-р сарын инфографик танилцуулга гарлаа
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2017 оны 1-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 10. 18 цаг 20 минут
Хүн ам: 2017 оны 1-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 68 хүүхэд, нас барсан 19 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 25.6 хувиар, нас баралт 14 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: УБСГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Эх сурвалж: УБСГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: ймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2017 оны 1-р сард 1066 болсны 523 нь эмэгтэйчүүд байна. Өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч иргэн 565 хүн буюу 2.0 дахин өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэн 1261 болсны 617 эмэгтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал 688 хүн буюу 2.2 дахин өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.1 хувийг магистр болон докторын зэрэгтэй, 17.0 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 54.5 хувийг бүрэн дунд боловсролтой, 14.0 хувийг суурь боловсролтой, 4.0 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

2017 оны албан ёсны мэдээ тайлангийн захирамж графикийг танилцууллаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 23. 10 цаг 54 минут
2017 оны албан ёсны мэдээ тайлангийн захирамж графикийг танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын мэдээлийн сан Монгол банкны санд орсон тул иргэд, малчид та бүхэн зээлийн лавлагаагаа банкнаас авах боломжтой боллоо.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 17. 14 цаг 49 минут
Мал тооллогын мэдээлийн сан Монгол банкны санд орсон тул иргэд, малчид та бүхэн зээлийн лавлагаагаа банкнаас авах боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2016 оны жилийн эцсийн "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 13. 13 цаг 55 минут
Хүн ам: 2016 оны жилийн эцсийн урдчилсан дүнгээр Булган аймгийн хүн ам 61145 болсон нь өмнөх оноос 1131 хүн буюу 1.8 хувиар өссөн байна. Эх сурвалж: УБСГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Эх сурвалж: УБСГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: ймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны жилийн эцэст 1456 болсны 709 нь эмэгтэйчүүд байна. Өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч иргэн 958 хүн буюу 2.9 дахин хувь өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэн 1066 болсны 523 эмэгтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал 624 хүн буюу 2.4 дахин хувь өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.18 хувийг магистр болон докторын зэрэгтэй, 17.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.93 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.06 хувийг техникийн болон мэргэжлийн, 53.8 хувийг бүрэн дунд боловсролтой, 14.6 хувийг суурь боловсролтой, 3.84 хувийг бага боловсролтой, 0.75 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

Мал тооллогын дүн

Нийтэлсэн: 2017 он 01 сар 05. 16 цаг 28 минут
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай аймаг мал сүргийн нийт дүн 3485.6 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 1.7 хувь буюу 55.5 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 268.7 мянга, үхэр 284.9 мянга, тэмээ 1.3 мянга, хонь 1827.7 мянга, ямаа 1034.7 мянга хүрч, 2015 оныхоос адуу 4.5 мянга буюу 1.6 хувиар, үхэр 3.4 мянга буюу 1.2 хувиар, 129.9 мянга хонь буюу 7.6 хувиар, ямаа 55.8 мянган толгой буюу 5.7 хувиар, тэмээ 85 толгой буюу 1.2 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.09.27-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик