Аймгийн Засаг даргын нэрэмжит хяналт шалгалтыг Булган суманд хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 17. 11 цаг 10 минут
Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 4-р сарын 15,16 өдрүүдэд Булган суманд хяналт шалгалт хийж, зөвлөн туслан ажиллалаа. Уг ажлын хүрээнд анхдагч мэдээллийн үнэн бодит байдал, Монгол улсын "Статистикийн тухай" хуулийг хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2015 оны А/31 тоот захирамжийн (2015 ирүүлэх Статистикийн мэдээ, тайлангийн график) хэрэгжилттэй танилцаж гарсан алдаа дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн нийгэм эдийн засгийн байдал (2015 оны 1-р улирлын байдлаар)

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 23 цаг 54 минут
Булган аймаг нь 2014 оны эцэст түүхэндээ анх удаа 3132,7 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 2015 оны 1-р улирлын байдлаар төллөх насны 1396,3 мянган толгой хээлтэгч малын 28,8 хувь буюу 401,9 мянган толгой нь төллөөд байна. Үүнээс эм ямааны 31,9 хувь, эм хонины 32,2 хувь, үнээний 10,3 хувь, ингэний 3,1 хувь, гүүний 1,3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98,8 хувь нь эсэн мэнд бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол тайлант хугацаанд 3236 толгой болсон нь өмнөх оны мөн үеэс 2,8 хувиар нэмэгдсэн байна. Хорогдлыг сумдаар авч үзвэл Могод сум 18,5 хувийг, Орхон сум 18,1 хувийг, Хишиг-Өндөр сум 12,2 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Дэлгэрэнгүй

Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn-г сурталчилав.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 10. 11 цаг 01 минут
Аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудад "Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn"-г ашиглах заавар, зөвлөгөөг өгч статистикийн үйл ажиллагааг сурталчилах ажлыг зохион байгууллаа. Ажилтнууд мэдээллийн нэгдсэн санг ашиглах хялбар болсонд талархаж байв.
Дэлгэрэнгүй

Орон нутгийн статистик хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2015 он 04 сар 09. 10 цаг 30 минут
Сумдын Засаг даргын орлогч, төсвийн мэргэжилтэн нарт "Статистикийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудал" сэдвээр 1 өдрийн сургалтыг 4-р сарын 7 нд зохион байгууллаа. Сургалтанд нийт 30 хүн оролцлоо. Энэ удаагийн сургалт орон нутагт статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ач холбогдлоо өгөх болно гэж сумдын удирдлагууд дүгнэлээ. Мөн сумдын статистик хариуцсан ажилтнуудын албан хэрэгцээнд зориулж "Албан ёсны статистикийн мэдээ тайлангийн маягтын эмхтгэл"-ийг бэлтгэн тархаалаа.
Дэлгэрэнгүй

''Орон нутгийн статистикийн үзүүлэлтийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 06. 11 цаг 32 минут
"Орон нутгийн статистикийн үзүүлэлтийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт 2015 оны 4-р сарын 6-ны өдөр Булган хотод зохион байгуулагдаж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат уг сургалтын зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, оролцогчдод орон нутгийн бодлого төлөвлөлтийг нотолгоонд суурилан төлөвлөж ажиллах нь зүйтэй гэхийн ялдамд сургалтанд идэвхитэй оролцохыг хүслээ. Сургалтанд сумын Засаг даргын орлогч нар, төсвийн мэргэжилтэн, төрийн байгууллагын мэдээ тайлан хариуцсан ажилтнууд нийт 46 хүн оролцлоо. Сургалтын гол зорилго нь хэрэглэгчдийн албан ёсны статистикийн мэдээллийн ач холбогдлын талаарх ойлголт нэмэгдэж, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах эрмэлзлийг өдөөн, улмаар нотолгоонд суурилсан хөгжлийн төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болох юм.
Дэлгэрэнгүй

"Орон нутгийн статистистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 03. 20 цаг 40 минут
Тус сургалтын зорилго, ач холбогдол нь орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистикийн мэдээллийг ашиглах, чадавхийг нэмэгдүүлэхэд оршино. Сургалт Аймгийн ЗДТГазрын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй

Бугат суманд 4 ихэр ишиг гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 31. 14 цаг 58 минут
Мал төллөлт ид үргэлжилж байгаа энэ үер Бугат сумын 1-р багийн малчин иргэн Ш.Баярмагнайгийн ямаанаас 4 ихэр ишиг гарсан нь сонин тохиолдол байлаа. Уг ямаа нь өмнөх жил 3 ихэр ишиг гаргаж байсан байна. Багийн Засаг дарга нь энэ үйл явдлыг мал өсөх нь гэж ихээхэн бэлэгшээж байна.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн хүн амын 2000-2014 оны динамик үзүүлэлт

Нийтэлсэн: 2015 он 03 сар 27. 13 цаг 27 минут
Булган аймгийн суурин хүн амын тоо 2014 оны эцэст 60,3 мянга болж өмнөх оноос 2,5 хувиар өссөн байна. Нийт хүн амын 29,6 буюу 49,0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Суурин хүн амын өсөлтөд Бугат (5.8 хувь), Бүрэгхангай (7.6 хувь), Тэшиг (2.7 хувь), Булган (3.2 хувь), Орхон (12.3 хувь) өссөн нь нөлөөлсөн байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 12-р сарын 2 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1800
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг -
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого