"Булган аймгийн өрх, хүн амын 2014 оны танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2015 он 05 сар 01. 18 цаг 27 минут
Булган аймаг нь Түшээт хан аймаг, Түшээт ханы хошуунд хамрагдаж байгаад, 1691 оноос Дайчин вангийн хошуу болжээ. Анхны Засаг ноён нь Абатай сайн ханы удмын Чимчугнамжил байсан байна. Мөн 1924 оноос өмнөх үед Булган, Бугат, Хангал, Сайхан, Орхон, Сэлэнгэ сумд нь дайчин вангийн хошуу, Бүрэгхангай сум Жонон гүний, Дашинчилэн, Баяннуур сум Үйзэн гүний, Гурванбулаг сум нь Түшээт ханы, Хишиг-Өндөр, Могод сум нь Баруун гүний, Баян-Агт сум Үржин гүний, Хутаг-Өндөр сумын баруун тал нь Жанжий гүний, зүүн тал нь Дайчин вангийн 1918 онд Баатар вангийн, Тэшиг сумын баруун хэсэг нь Ар гөрөөчний отогт харьяалагдаж байгаад 1924 онд Орхоноос хойших сумд үндсэндээ Булган хан уулын хошуу болсон байна. Анх аймаг байгуулагдахдаа 15 сум 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, нийт хүн амын 49.5 хувь нь эрэгтэй, 50.5 хувь нь эмэгтэйчүүд, 1.1 сая толгой малтай, 42250 ам км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сумд, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулж байсан байна. 2014 оны жилийн эцэст Булган аймаг нь 60334 хүн амтай болсон байна. Нийт хүн амын 50.8 хувь нь эрэгтэй, 49.2 хувь нь эмэгтэйчүүд, 16311 буюу 27.0 хувь нь 0-14 насны хүүхэд, 20497 буюу 33.9 хувь нь 15-34 насны залуучууд, 21749 буюу 36.0 хувь нь 35-69 насныхан, 1777 буюу 2.9 хувь нь 70-аас дээш ахмадууд тус тус эзэлж байна. Хүн амын 11552 буюу 19.1 хувь нь аймгийн төв Булган суманд амьдарч байна.
Дэлгэрэнгүй

Өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүний үнэ IV/29-ны өдрийн байдлаар

Нийтэлсэн: 2015 он 04 сар 29. 19 цаг 48 минут
Өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтыг 7 хоног бүрийн Лхагва гаригт томоохон дэлгүүр, зах, үйлчилгээний газруудад хийж байна. Өмнөх долоо хоногоос "Алтан тариан савласан" дээд гурил, хүнсний зарим ногооны үнэ өсч, хонины мах, ноолуурын үнэ буурсан байна. Харин шатахууны үнэ өөрчлөлтгүй байна.
Дэлгэрэнгүй

Хялганат тосгоны төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад сургалт хийв.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 26. 20 цаг 51 минут
Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн алба, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад Монгол улсын "Статистикийн тухай" хууль болон салбарын үйл ажиллагаа, мэдээллийн сан www1212.mn-г сурталчиллаа.
Дэлгэрэнгүй

Ажилтнуудын 1-р улиралд хийсэн ажлын тайланг сонсож цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 14 цаг 52 минут
1-р улирлын байдлаар анхан шатны нэгжээс албан ёсны 1048 мэдээ, тайланг ирүүлэхээс 944 мэдээ, тайланг хугацаандаа ирүүлж, 104 нэгжийн мэдээ, тайлан тодорхой шалгааны улмаас хамрагдаагүй байна. Цаашид анхан шатны нэгжийн мэдээ, тайлангийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах үүрэг даалгаврыг анхан шатны нэгжийн холбогдох ажилтнуудад өгч ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнэ

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 11 цаг 01 минут
Гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн "Лхагва" гаригт судалж байна. 4-р сарын 22-ны байдлаар "Алтан тариа"-н дээд гурил 1400 төгрөг, цагаан будаа 2400 төгрөг, элсөн чихэр 1800 төгрөг байна. Харин сүү 1600 төгрөг болж хоёр 7 хоногийн өмнөхөөс 200 төгрөгөөр буурсан байна. Үхрийн мах өмнөх 7 хоногоос (IV/14) 500 төгрөгөөр нэмэгдэж, хонь, ямааны мах өөрчлөлтгүй, байна. Шатахууны үнэ харьцангуй тогтвортой. Ноолуурын ханш өмнөх 7 хоногт (IV/14) 54000 төгрөг байсан бол энэ 7 хоногт 55000 төгрөг болсон байна.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн Хөдөө аж ахуйн салбарын 2014 оны танилцуулга хэрэглэгчдэд тархаагдлаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 21. 14 цаг 53 минут
Дэлхийн олон улс орны нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм. Мал аж ахуй салбар эдийн засгийн тулгуур, үндсэн гол салбар байж, ДНБ-ий гуравны нэг орчмыг (20 орчим хувь) хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэж байна “Монгол Улсын Үндсэн хууль”-нд “Мал сүрэг”-ийг үндэсний баялаг мөн гэж хуульчлан зааж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж салбарын талаар удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна. Жил бүрийн мал тэжээвэр амьтдын тооллогын дүнд үндэслэн энэхүү танилцуулгыг малчдын тоо, тэдний соёл, ахуйн нөхцөл, мал, тэжээвэр амьтад, зэрэг олон үзүүлэлтүүдийг 2-10 жилийн гүйцэтгэлээр зэрэгцүүлэлт хийлээ. Булган аймгийн тэргүүлэх салбар болох мал аж ахуйн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ нь орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон “Шинэ Булган ” хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого төлөвлөлтийг хийх, бодлого боловсруулагч, хэрэглэгч та бүхний хэрэгцээ шааардлагыг хангасан суурь материал болно гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын нэрэмжит хяналт шалгалтыг Булган суманд хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 17. 11 цаг 10 минут
Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 4-р сарын 15,16 өдрүүдэд Булган суманд хяналт шалгалт хийж, зөвлөн туслан ажиллалаа. Уг ажлын хүрээнд анхдагч мэдээллийн үнэн бодит байдал, Монгол улсын "Статистикийн тухай" хуулийг хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2015 оны А/31 тоот захирамжийн (2015 ирүүлэх Статистикийн мэдээ, тайлангийн график) хэрэгжилттэй танилцаж гарсан алдаа дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн нийгэм эдийн засгийн байдал (2015 оны 1-р улирлын байдлаар)

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 23 цаг 54 минут
Булган аймаг нь 2014 оны эцэст түүхэндээ анх удаа 3132,7 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 2015 оны 1-р улирлын байдлаар төллөх насны 1396,3 мянган толгой хээлтэгч малын 28,8 хувь буюу 401,9 мянган толгой нь төллөөд байна. Үүнээс эм ямааны 31,9 хувь, эм хонины 32,2 хувь, үнээний 10,3 хувь, ингэний 3,1 хувь, гүүний 1,3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98,8 хувь нь эсэн мэнд бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол тайлант хугацаанд 3236 толгой болсон нь өмнөх оны мөн үеэс 2,8 хувиар нэмэгдсэн байна. Хорогдлыг сумдаар авч үзвэл Могод сум 18,5 хувийг, Орхон сум 18,1 хувийг, Хишиг-Өндөр сум 12,2 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 09-р сарын 30 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого