Аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулж буй 200000 ширхэг мод тарих аянд идэвхи санаачлагатай оролцлоо.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 10. 23 цаг 37 минут
Аймгийн Засаг даргын ивээл дор Булган аймгийн залуучуудын санаачлагаар орон нутгийн ард иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар сүндэрлэн босож буй "Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн"-д Баяннуур сумтай хамтран 800 ширхэг монос, шар хуйс зэрэг мод тарьлаа.
Дэлгэрэнгүй

Сумдын санхүү тасгийн ажилтнууд болон төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт мэдээлэл хийв.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 10. 23 цаг 28 минут
Сургалтын үеэр Монгол улсын "Статистикийн тухай" хууль болон байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээллийн нэгдсэн сан www1212.mn, бусад цаг үеийн тооллого судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Сүүтэй монгол хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөний үеэр байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчиллаа.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 10. 23 цаг 12 минут
Булган аймгийн Хангал суманд 5-р сарын 8-ны өдөр зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр үйл ажиллагаа сурталчилан, аймгийн "Хөдөө аж ахуйн салбарын 2014 оны танилцуулга"-г танилцуулж салбарын ажилтнуудтай санал бодлоо солилцлоо. Аймгийн ҮХААГазар нь албан ёсны болон захиргааны статистик мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, статистикийн тоо мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах талаар тус хэлтэстэй хамтран ажиллахад ихээхэн анхаарч зохих үр дүнд хүрч байна.
Дэлгэрэнгүй

"Булган аймгийн өрх, хүн амын 2014 оны танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2015 он 05 сар 01. 18 цаг 27 минут
Булган аймаг нь Түшээт хан аймаг, Түшээт ханы хошуунд хамрагдаж байгаад, 1691 оноос Дайчин вангийн хошуу болжээ. Анхны Засаг ноён нь Абатай сайн ханы удмын Чимчугнамжил байсан байна. Мөн 1924 оноос өмнөх үед Булган, Бугат, Хангал, Сайхан, Орхон, Сэлэнгэ сумд нь дайчин вангийн хошуу, Бүрэгхангай сум Жонон гүний, Дашинчилэн, Баяннуур сум Үйзэн гүний, Гурванбулаг сум нь Түшээт ханы, Хишиг-Өндөр, Могод сум нь Баруун гүний, Баян-Агт сум Үржин гүний, Хутаг-Өндөр сумын баруун тал нь Жанжий гүний, зүүн тал нь Дайчин вангийн 1918 онд Баатар вангийн, Тэшиг сумын баруун хэсэг нь Ар гөрөөчний отогт харьяалагдаж байгаад 1924 онд Орхоноос хойших сумд үндсэндээ Булган хан уулын хошуу болсон байна. Анх аймаг байгуулагдахдаа 15 сум 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, нийт хүн амын 49.5 хувь нь эрэгтэй, 50.5 хувь нь эмэгтэйчүүд, 1.1 сая толгой малтай, 42250 ам км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сумд, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулж байсан байна. 2014 оны жилийн эцэст Булган аймаг нь 60334 хүн амтай болсон байна. Нийт хүн амын 50.8 хувь нь эрэгтэй, 49.2 хувь нь эмэгтэйчүүд, 16311 буюу 27.0 хувь нь 0-14 насны хүүхэд, 20497 буюу 33.9 хувь нь 15-34 насны залуучууд, 21749 буюу 36.0 хувь нь 35-69 насныхан, 1777 буюу 2.9 хувь нь 70-аас дээш ахмадууд тус тус эзэлж байна. Хүн амын 11552 буюу 19.1 хувь нь аймгийн төв Булган суманд амьдарч байна.
Дэлгэрэнгүй

Өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүний үнэ IV/29-ны өдрийн байдлаар

Нийтэлсэн: 2015 он 04 сар 29. 19 цаг 48 минут
Өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтыг 7 хоног бүрийн Лхагва гаригт томоохон дэлгүүр, зах, үйлчилгээний газруудад хийж байна. Өмнөх долоо хоногоос "Алтан тариан савласан" дээд гурил, хүнсний зарим ногооны үнэ өсч, хонины мах, ноолуурын үнэ буурсан байна. Харин шатахууны үнэ өөрчлөлтгүй байна.
Дэлгэрэнгүй

Хялганат тосгоны төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад сургалт хийв.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 26. 20 цаг 51 минут
Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн алба, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад Монгол улсын "Статистикийн тухай" хууль болон салбарын үйл ажиллагаа, мэдээллийн сан www1212.mn-г сурталчиллаа.
Дэлгэрэнгүй

Ажилтнуудын 1-р улиралд хийсэн ажлын тайланг сонсож цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 14 цаг 52 минут
1-р улирлын байдлаар анхан шатны нэгжээс албан ёсны 1048 мэдээ, тайланг ирүүлэхээс 944 мэдээ, тайланг хугацаандаа ирүүлж, 104 нэгжийн мэдээ, тайлан тодорхой шалгааны улмаас хамрагдаагүй байна. Цаашид анхан шатны нэгжийн мэдээ, тайлангийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах үүрэг даалгаврыг анхан шатны нэгжийн холбогдох ажилтнуудад өгч ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнэ

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 11 цаг 01 минут
Гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн "Лхагва" гаригт судалж байна. 4-р сарын 22-ны байдлаар "Алтан тариа"-н дээд гурил 1400 төгрөг, цагаан будаа 2400 төгрөг, элсөн чихэр 1800 төгрөг байна. Харин сүү 1600 төгрөг болж хоёр 7 хоногийн өмнөхөөс 200 төгрөгөөр буурсан байна. Үхрийн мах өмнөх 7 хоногоос (IV/14) 500 төгрөгөөр нэмэгдэж, хонь, ямааны мах өөрчлөлтгүй, байна. Шатахууны үнэ харьцангуй тогтвортой. Ноолуурын ханш өмнөх 7 хоногт (IV/14) 54000 төгрөг байсан бол энэ 7 хоногт 55000 төгрөг болсон байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 24 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 1910

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого